Тод зураг
Хуванцар саваар хүлэмж байгуулжээ
Ховд аймгийн БОАЖГ-ын мод үржүүлгийн талбайд 1640 ширхэг хуванцар сав ашиглан 6х4 хэмжээтэй хүлэмж байгуулжээ. Аймгийн БОАЖГ нь өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн “Хуванцраас татгалзъя” уриалга гаргаж, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ юм.
Тус уриалгад Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиудын эко клубын сурагчид болон Хөшөөтийн уурхайн хамт олон нэгдэж, ашиглахгүй байгаа хуванцар сав цуглуулж аймгийн БОАЖГ-т хүлээлгэн өгчээ.
Тухайн хуванцар савыг ашиглан мод үржүүлгийн талбайд 6х4 хэмжээтэй хүлэмж байгуулсан бөгөөд тус хүлэмжид “гүйлс” хэмээх модлог ургамлыг үрслүүлэн ургуулж байна. Гудамж талбайд ил задгай хаясан хуванцар сав нь байгальд шингэх гэж 1000 жил зарцуулдаг бөгөөд хөрс, ус, агаарыг бохирдуулахын зэрэгцээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс иргэд хуванцар савыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд хаяхгүйгээр бүтээлчээр ашиглах боломж байгаа юм.
Эх сурвалж: khovdnews.mn
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Тод зураг
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.
Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.