Тод мэдээ
ЗГ: Улсын хэмжээнд 262 466 хүн вакцины хоёрдугаар тунд хамрагдаад байна
Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны хуралдаанаар Коронавируст цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулав.
2021 оны 04 дүгээр сарын 27-ны 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 744,564 хүн (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр, 262,466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Нийслэлд 592,362 хүн нэгдүгээр тунд, 253,321 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.
Засгийн газраас нийслэлийн насанд хүрсэн иргэд буюу зорилтот бүлгийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулж дуусгах үүргийг Улсын болон Нийслэлийн онцгой комисст өгөв. Өөрөөр хэлбэл 2021 оны 04 дүгээр сарын 28-наас 2021 оны 05 дугаар сарын 08-ныг дуустал нийслэлийн 18 ба түүнээс дээш насныхан буюу зорилтот бүлгийн 1.1 сая иргэнийг КОВИД-19-ын эсрэг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулах юм.
Дархлаажуулалтыг ачаалал, хүндрэл үүсгэхгүй зохион байгуулахыг Улсын болон Нийслэлийн онцгой комисст даалгалаа. Мөн иргэдийг дархлаажуулах үед халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байхыг анхааруулав.
Нэгдүгээр тунгаас гадна хоёрдугаар тундаа хамрагдах иргэдийг мөн хуваарийн дагуу давхар дархлаажуулна.
Тод мэдээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх чиглэлээр хотын стандартыг мөрдүүлж байна.
Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн гадна хаягийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд холбогдох шалгалтыг хийж байна. Нийт 87 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага зөвлөмж хүргүүлэн, 15 байгууллагын гадна хаягийг газар дээр нь буулгуулж зөрчлийг арилган ажиллалаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг авна
Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр”компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж байгаа аж. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээллээ.
Энэ хүрээнд “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авахаар авч явжээ.
-
Чөлөөт бүс2019/06/13
Кино уран бүтээлчдийн нэгдсэн зөвлөгөөн хийнэ
-
Тод мэдээ2023/12/13
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ
-
Тод мэдээ2023/08/03
Өмнөговь аймгийн Ханбогд суманд нөөлөг салхины үзэгдэл боллоо
-
Тод мэдээ2022/06/30
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 126 айлын орон сууц ашиглалтад орлоо
Сэтгэгдэл