Дэлхий нийтээр..
ШӨХТГ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хяналт тавьж байна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн чиглэлийн хүрээнд Сонгуулийн тухай хуульд хяналт тавьж ажилладаг билээ.
Чиг үүргийнхээ дагуу 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дараах гурван заалтад хяналт тавьж эхэллээ. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал 43.6-д заасны дагуу “Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасныг, 43.1.8-д заасны дагуу “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхийг хориглоно” гэж заасныг хэрэгжүүлэх үүргийг хүлээнэ.
Харин сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 41.13-т заасны дагуу “Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих юм.
Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд аль нэг нам, нэр дэвшигчид давамгай байдал олгохгүй, адил тэгш, үнэн зөв мэдээлэл өгч ажиллахыг хүсье.

Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2023/04/06
Жендэрийн мэдрэмжтэй хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх талаар ярилц...
-
Дэлхий нийтээр..2020/10/12
Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарынхантай уулзав
-
Дэлхий нийтээр..2025/05/15
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр ...
-
Хэн юу хэлэв...2021/06/14
Хотын дарга "Тогтвортой байдлын тухай 2021" олон улсын цахим хуралд ор...
