Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын 14. Ангараг гараг. Хонгорцог одтой, долоон улаан мэнгэтэй, харагчин тахиа өдөр.
Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.
Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд эд мал арвидна хэмээжээ.
Өнөөдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хөгшин-Орхон, Онги голын эхээр, Хангай нурууны өврийн Цагаантуруут, Хэнтий нурууны арын Хурх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж Хархираа, Хөгшин-Орхон зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна. Харин Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 21 см даван үерлэж байна.
Наймдугаар сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Иймээс орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голын усны түвшин богино хугацаанд нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс
Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Аргын тооллын наймдугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 19. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр.
Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө хэмээжээ.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говийн бүс нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байна.
2022 оны 08 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.
2022 оны 08 дугаар сарын 13-наас 08 дугаар сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 13, 14-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
-
Тод мэдээ2021/10/21
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгууллаа
-
Тод зураг2019/11/01
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
-
Өнөөдөр2021/08/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжтой
-
Тод мэдээ2021/07/23
Коронавирусний халдвар авч, өвдөөд эдгэсэн хүмүүст нөхөн сэргээх эмчилгээний зөв...