Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

"Пфайзер" вакцинд хамрагдах иргэд дархлаажуулалтын цэгээс зөвшөөрлийн хуудас авна

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургаадугаар сарын 2-нд иргэдээс нийт 361 дуудлага ирлээ.

Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.32 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 26 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 42 цэг, явуулын таван цэгт 98 багийн 541 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 13.885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.

-"Пфайзер" вакциныг ямар хүнд хийж байгаа вэ?

-"Пфайзер" вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд хийж байгаа.

-"Пфайзер" вакцин хийлгэхэд ямар нэгэн бичиг шаардлагатай юу?

-Иргэд тухайн дархлаажуулалтын цэгийн эмчид үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудас бөглөн, дархлаажуулалтад хамрагдана.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгууллаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 20-нд боллоо. Хурлаар Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална.

Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангаж зохицуулах юм. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

У.Хүрэлсүх: Монгол Улс цөлжилтийн эсрэг ЕСБХБ-тай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгитай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улс, ЕСБХБ-ны хамтын ажиллагааг байгаль орчин, ногоон хөгжил, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, бизнесийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЕСБХБ Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хугацаандаа нийт 116 төсөлд 2.2 тэрбум орчим ам.долларын санхүүжилтыг олгож, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсанд гүн талархал илэрхийлэв.

ЕСБХБ нь Монгол Улсад санхүүжилт олгох, техникийн туслалцаа үзүүлэх, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Хатагтай Сюзанна Харгитай цаашид хамтын ажиллагааг цахим шилжилт, ногоон хөгжил, хувийн хэвшил, нэн ялангуяа залуу бизнес эрхлэгчдийн оролцоо, чадавхыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийн чиглэлээр түлхүү хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа хэллээ. ЕСБХБ-ны зүгээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нэн ялангуяа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд туршлага хуваалцаж, тодорхой судалгаа гаргаж хамтран ажиллахад бэлэн гэдгийг илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгал, ногоон хөгжлийн асуудал бол дэлхий нийтийн асуудал гэдгийг онцолж, Монгол Улс ДНБ-ий нэгээс доошгүй хувийг байгаль орчны салбарт зарцуулах бодлогыг хэрэгжүүлж, тэрбумаар тоологдох мод тарих үндэсний хөдөлгөөн эхлүүлсэн гэдгийг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050” зэрэг баримт бичиг нь “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030”-д нийцсэн бөгөөд Монгол Улс нь төр, засгийн бүх түвшинд нэгдмэл байр суурьтай байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтаар ярилцсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлд ЕСБХБ-тай бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ тодотголоо.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Огноо:

,

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийн талаар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэх, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхэлж болох зохицуулалттай. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх” эрхтэй гэсэн нь зөвхөн хоёр талт парламентын бүлгийн даргаар сонгогдох тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.

Улсын Их Хурлын гишүүн Олон Улсын Парламентын холбоо, Олон Улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд зэрэг Улсын Их Хурлын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой олон улсын байгууллага, төрөлжсөн байгууллагын сонгуульт ажилд сонгогдох нөхцлийг хаасан төдийгүй хэрэв сонгогдох бол хуулийн зөрчил үүсгэж болзошгүй зохицуулалт болсон байна. Дээр дурдсан Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилгыг хэрэгжүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын Парламентын бодлогыг олон улсын байгууллага болон төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулахын тулд Улсын Их Хурлын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал байдаг.

Иймд эдгээр хууль зүйн үндэслэл, шаардлагын үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд тухайн байгууллагын өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтын ажил эрхэлдэг гүйцэтгэх удирдлагыг сонгуульт албан тушаалд хамааруулахгүй байхаар хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулгадаа дурдсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ4 минутын өмнө

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулл...

Тод мэдээ11 минутын өмнө

У.Хүрэлсүх: Монгол Улс цөлжилтийн эсрэг ЕСБХБ-тай бүх талаар хамтран...

Тод мэдээ16 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төс...

Тод индэр22 минутын өмнө

Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг...

Тод мэдээ26 минутын өмнө

Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд цэцэрлэг, сургууль барина

Тод мэдээ30 минутын өмнө

Пүрэв гарагт ажиллах шинжилгээний цэгүүд

Өнөөдөр38 минутын өмнө

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 5108 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр43 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Өнөөдөр48 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2021/10/20

Баянгол дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орло...

Тод мэдээ2021/10/20

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Элчин сайдыг хүлээн ...

Тод мэдээ2021/10/20

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбо...

Санал болгох