Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Л.Ариунтуяа: Манай ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ус соруулж, үерийн усанд эвдэгдсэн далан сувгийг засварлаж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

-Үерийн  барилга, байгууламж  дотор аж ахуйн нэгжүүд барилга барьж, айлууд бууж байна-

Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг, мөн авто замын  борооны ус зайлуулах шугам, сүлжээг хариуцан ажилладаг. Нийслэлийн хэмжээнд  нийт 153 км далан суваг, 163 км  авто замын борооны ус зайлуулах  шугам бий. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяатай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт нийслэлд болсон үерийн нөхцөлд танай байгууллага хэрхэн ажиллав. Хүн хүч, тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байна вэ?

-Зургадугаар сарын 6, 7-нд  орсон цас, борооны улмаас хот маань үерийн эрсдэлтэй нөхцөл байдалд орсон. Манай байгууллагын ажилчид үерийн эрсдэлтэй нөхцөл үүссэн цагаас эхлээд өнөөдрийг хүртэл ус сорох, үерийн эрсдэлд өртсөн далан сувгийг сэргээх  ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. Улаанбаатар хотын  хэмжээнд Дунд гол, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор үүссэн үерийн эрсдэлтэй нөхцөлд манай байгууллагаас гадна Нийслэлийн Онцгой байдлын газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар,  Захирагчийн ажлын алба зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Гэсэн хэдий ч хүн хүч хүрэлцэхгүй байгаа. Манай байгууллага уг нь 37 техник, тоног төхөөрөмжтэй гэж явдаг боловч дийлэнх нь эвдрэл, гэмтэлтэй. Тодруулбал,  бүрэн  хүчин чадлаар ажиллаж байгаа 16 техник, тоног төхөөрөмж байна. Техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийн шалтгаан нь олон жилийн насжилттай холбоотой. Сая үүссэн  үерийн  нөхцөл байдалд Улаанбаатар хотод байдаг бүх л  ус соруулах машин очиж ажилласан. Гэхдээ л хүч хүрэхгүй, техникийн дутагдалд орлоо.

-Үерийн далан сувгийг хааж, боох зэргээр барилга барьдаг. Үүнээс болж үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа юу?

-Улаанбаатар хотод барилга их баригдаж, шинэ суурьшлын бүсүүд бий болж байна. Бид үерт автсан бүх газраар явж, үзлэг, шалгалт хийсэн. Гэтэл үерийн  барилга, байгууламж  дотор аж ахуйн нэгжүүд барилга барьж, айлууд бууж байна. Энэ нь Улаанбаатар хот үерийн аюулд өртөх нөхцөлийг бий болгож байгаа юм.  

-Геодези, усны барилга, байгууламжийн газрын зүгээс энэ жил ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?

-Манайх жил бүр дөрөвдүгээр сарын 15-наас  бүх далан болон авто замын шугам, сүлжээгээ цэвэрлэж  эхэлдэг. Энэ жил уг цэвэрлэгээгээ гуравдугаар сарын 15-наас эхлүүлсэн. Зөвхөн авто замын шугам, сүлжээний ажил л гэхэд 80 хувьтай явж байна. Тус цэвэрлэгээний ажлыг яаралтай хийснээр зам дээр тогтох ус багассан. Цэвэрлэгээний ажлыг бүтэн жилийн турш тогтмол хийдэг. Энэ жилийн хувьд 63 байршил дээр далангийн болон авто замын цэвэрлэгээний ажлыг хийхээр төлөвлөөд, ажиллаж байна. Үерийн барилга, байгууламжийг цэвэрлэснээр  үерийн эрсдэлээс хамгаалах, иргэдэд эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл боломжийг олгож байгаа юм. Мөн энэ жилийн хувьд манайх дөрвөн том бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, зуслангийн бүс буюу Долоон буудал орчимд маш их ус тунадаг. Тэгвэл үүнийг янзлахаар манайхан бүх бэлтгэл ажлаа хангаад, энэ долоо хоногоос ажлаа эхлүүлэх гэж байна. Баянбүрдийн тойрогт мөн их ус тунадаг. Өөрөөр хэлбэл, Дэнжийн мянгаас бохир ус ирж, Баянбүрдийн тойрог дээр хуримтлагддаг. Үүн дээр мөн манай байгууллага маш том бүтээн байгуулалтын ажлууд хийж байгаа. Түүнчлэн Гэгээнтэн цогцолбор буюу Гандийн гудамжны ус зайлуулах хоолойг хийнэ. Тус дөрвөн байршлын ус зайлуулах хоолой, шугамыг хийснээр Улаанбаатар хотын төвийн дүүргүүдийн усанд автах  эрсдэл багасна гэж үзэж байгаа.

-Борооны ус, үерийн ус соруулах, бохирдлыг цэвэрлэх гээд та бүхэн хүнд нөхцөлд ажилладаг юм билээ?

-Манайх 141 хүний бүрэлдэхүүнтэй. Ажилчид маань маш хүнд нөхцөлд ажилладаг. Иргэд үерийн далан руу  хог, угаадас гээд хамаг л муухай зүйлсээ хаяна. Өвөлдөө тэдгээр нь барьцалдаад хөлдчихдөг. Дулаан орохоор манай ажилчид тэдгээрийг нь цэвэрлэдэг. Хаврын цэвэрлэгээ гэж бий.  Авто зам тавихын тулд үерийн ус зайлуулах том том хоолойнууд тавьдаг. Гэтэл айлуудын угаадас, хогууд хавар гэхэд дүүрчихсэн байдаг.  Үүнийг цэвэрлэснээр үерийн далан, барилга, байгууламжууд нь чөлөөтэй усаа нэвтрүүлэх боломжтой болдог.

-Тоног төхөөрөмж, машин техникийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Геодези, усны барилга, байгууламжийн газарт ус соруулах гурван машин л байдаг.  Тэдгээрийн хоёр нь жижиг, нэг нь том машин. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд ус сорох машины хангалт маш муу байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь ирж, нөхцөл байдалтай танилцсан.  Машин, техникийг нэмэгдүүлэхэд анхаарна гэсэн.  

-Иргэд, олон нийтэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Голын ай сав газар болоод хөрсний устай газар битгий буугаарай.  Энэ бол амь нас, эд хөрөнгөө алдах эрсдэлийг бий болгохоос гадна эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоо хязгаарлаж байгаа явдал юм. Байгалийн хүчин зүйлд хүн бүр хүчин мөхөстдөг юм шүү. Тиймээс иргэд өөрсдөө хаана, хэрхэн яаж аж төрөх вэ гэдгээ маш сайн судалж, тооцож, суурьших хэрэгтэй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

Огноо:

,

“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд  танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх, 

-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,

-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Огноо:

,

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.  

Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.

Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ. 

Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.

 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Огноо:

,

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв. 

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал5 цаг 53 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Үйл явдал6 цаг 10 минут

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Үйл явдал8 цаг 16 минут

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал8 цаг 22 минут

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал8 цаг 25 минут

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал2026/10/15

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал2026/10/15

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал2026/10/15

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Үйл явдал2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Үйл явдал2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Үйл явдал2026/10/12

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Хэн юу хэлэв...2026/10/12

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Үйл явдал2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Үйл явдал2026/10/01

Жетро монголд салбараа нээнэ

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээли...

Үйл явдал2026/10/01

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлал...

Санал болгох