Тод мэдээ
“Хүнс Комплекс” ХХК нь Имартын “Хөх шошго” хөтөлбөрийг дэмжиж талархлаа илэрхийллээ

Үндэсний үйлдвэрлэгч “Хүнс комплекс” ХХК-ны зүгээс Имарт хайпермаркетын хэрэгжүүлж буй “Хөх Шошго” хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тус компаний маркетинг, борлуулалтын албаны дарга В.Зоригт өгсөн ярилцлагадаа "”Хүнс комплекс” ХХК нь “Скай Хайпермаркет” ХХК-тай анх байгуулагдсан цагаас эхлээд 5 жил тасралтгүй хамтран ажиллаж байна. Цаашдаа ч бид энэ эрчээрээ ажилласаар байх болно. Цар тахалтай холбоотой үүсээд буй нөхцөл байдал амаргүй байгаа ч Имартын зүгээс хамтын хүчээр даван туулах зорилготойгоор “Хөх шошго” хөтөлбөрийг эхлүүлж дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжиж байгаад Имартынхаа хамт олонд талархаж байна" гэж хэлсэн байна.
Энэхүү хөтөлбөр нь дотоодын баялаг бүтээгчдээ дэмжих үүднээс тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ялган таниулах, сурталчлах зорилготой бөгөөд хэрэглэгч та Имартын салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Монголдоо үйлдвэрлэгдсэн 6500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдааны лангуун дээр өрөөтэй байгаа олон нэр төрлийн импортын бүтээгдэхүүн дундаас “Хөх шошго”-н тусламжтайгаар хялбар сонголт хийх боломжтой юм байна. Аливаа улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний үйлдвэрлэл байдаг. Энэ амаргүй, хүнд үед өөрийн хэрэглэгчиддээ Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж буй Имартын хамт олонд үйлдвэрлэгчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлсээр байна.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.