Дэлхий нийтээр..
Имарт Монгол Улсын ТОП-100 ААН-ийн 40-рт эрэмбэлэгдлээ
“Скайхайпермаркет” ХХК буюу Имарт хайпермаркет нь өнөөдөр Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 40-р байранд эрэмбэлэгдлээ. Үүд хаалгаа нээгээд 5 жилийнхээ босгон дээр ирж буй Имартынхан анхны жилээ 98-р байранд эрэмблэгдэж байсан бол жил ирэх тусам дээшилж өнгөрсөн жилээс 12 байраар урагшилсан амжилтыг үзүүллээ.
Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ оны хувьд коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээ цахимаар зохион байгуулагдлаа.
ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэх голлох 5 үзүүлэлтээр Имарт дараах байдалтай байна. Үүнд Борлуулалтын орлогын эрэмбээр 42, Татварын оролгын эрэмбээр 49, Хөрөнгийн эрэмбээр 52, Ашгийн хэмжээний эрэмбээр 73, Даатгуулагчийн тооны эрэмбээр 28 гэх мэт үзүүлэлттэй байсан ба одоогийн байдлаар нийт 2,500 гаруй ажлын байрыг бий болгоод байгаа юм.

Хөдөлмөрч хичээнгүй хамт олондоо хүн болгоны хайр хүндэтгэлийг хүлээж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг дааж, эх орныхоо хөгжил цэнэглэлд үнэтэй хувь нэмэрээ оруулсан, илүү амжилттай Имартыг хамтдаа бүтээлцэх эзэд нь байхыг хүсэн ерөөе.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Тод зураг2020/06/04
Хуавэй компанийн санхүүгийн захирлыг шилжүүлэн өгөх тухай шүүх хурал үргэлжилнэ
-
Дэлхий нийтээр..2023/08/08
Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл байна
-
Чөлөөт бүс2019/12/27
Ой тогтоолтын тэмцээнд амжилт гаргасан сурагчдад хүндэтгэл үзүүллээ
-
Үйл явдал2021/05/27
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар тунадас орно
