Тод мэдээ
МИАТ ТӨХК мэдэгдэл гаргажээ
МИАТ ТӨХК 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд,
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК холбогдох байгууллагуудын зөвшөөрлөөр Тусгай үүргийн болон бусад нислэгүүдийг цар тахлын халдвар хамгааллын дэглэм, дүрэм журмыг баримтлан өндөр хяналтын дор үйлдэж байгаа билээ.
"Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр "МИАТ компанийн онгоцоор Анкарагаас ирсэн зорчигчдоос Дельта вирус илэрлээ" гэсэн худал ташаа мэдээлэл тараасан нь МИАТ компанийн болон зорчигч үйлчлүүлэгчдийн нэр хүндэд цаашилбал Монгол Улсын аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
МИАТ ТӨХК нь 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр БНТУ-ын Анкара хотын чиглэлд нислэг үйлдээгүй, нисгэх багийн гишүүдээс мөн МИАТ компанийн зорчигчдоос Дельта вирусийн халдвар илрээгүй болно.
Иймд Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээ мэдээлэл хүргэхдээ мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, албан ёсны эх сурвалжаас үнэн бодит мэдээллийг хүргэх тал дээр анхаарч хамтран ажиллахыг хүсье." гэсэн байна.
Тод мэдээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх чиглэлээр хотын стандартыг мөрдүүлж байна.
Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн гадна хаягийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд холбогдох шалгалтыг хийж байна. Нийт 87 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага зөвлөмж хүргүүлэн, 15 байгууллагын гадна хаягийг газар дээр нь буулгуулж зөрчлийг арилган ажиллалаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг авна
Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр”компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж байгаа аж. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээллээ.
Энэ хүрээнд “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авахаар авч явжээ.
-
Тод мэдээ2024/03/04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган...
-
Тод мэдээ2020/04/15
Цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ
-
Тод мэдээ2022/04/19
АН: Ерөнхий сайдад цаг үеийн асуудлаар анхааруулга хүргүүллээ
-
Тод мэдээ2023/12/05
“Монголын Хөрөнгийн бирж” ХК “Grand bull awards 2023”-ын...
Сэтгэгдэл