Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжтой

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 8 дугаар сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 23. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, есөн улаан мэнгэтэй, цагаан нохой өдөр.
Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Өнөөдөр
УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.05.16/ хуралдаан, хэлэлцүүлгийн товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ |
09.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
ХОЁР. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
||||
1 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
“Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” Олон улсын эрдэм шинжилгээний хурал |
08.30 |
“Их Эзэн Чингис хаан” |
2 |
УИХ-ын даргын 2025 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг |
Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх нь |
13.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
Өнөөдөр
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.16/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/ · Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
· “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/ |
14.00 |
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 16-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Тод мэдээ2025/05/13
Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн БНСУ-ын иргэнийг албадан...
-
Өнөөдөр2019/06/25
Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти Монгол...
-
Өнөөдөр2023/06/06
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
-
Тод мэдээ2023/04/20
УЕПГ: Энэ оны эхний улирлын байдлаар 767.448 зөрчлийн хэрэгт хяналт тавьжээ