Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Огноо:

,

Сэтгүүлч:

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
 
2021 оны 09 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.
 
2021 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
 
9-р сарын 02-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн  аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн зарим газраар, 4, 5-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 9-р сарын 02-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч 4-нөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 4-5нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Өнөөдөр

Та өөрт ойр вакцины цэгт очиж дархлаажуулалтад хамрагдаарай...

Огноо:

,

Өнөөдөр /2022.01.21/ Улаанбаатар хотод суурин 156, түр 2 цэгт 158 багийн 741 эмч, ажилтан ажиллаж, 7800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

 

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст цас орохыг анхааруулж байна.

2022 оны 01 сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн.


2022 оны 01 дүгээр сарын 22-ноос 01 дүгээр сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2022 оны нэгдүгээр сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 19. Сугар гараг. Бага морь одтой, есөн улаан мэнгэтэй, хөх нохой өдөр.

Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах" хэмээх сайн гэжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2022/01/20

УИХ-ын Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр2022/01/21

Та өөрт ойр вакцины цэгт очиж дархлаажуулалтад хамрагдаарай...

Өнөөдөр2022/01/21

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Өнөөдөр2022/01/21

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Тод мэдээ2022/01/20

Гадаадад суугаа монголчуудад хөрөнгийн зах зээлд оролцох үүд нээгдлэ...

Тод мэдээ2022/01/20

Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19.5 хувьд нь тендер зарлаж...

Тод мэдээ2022/01/20

Найм хоногт 433 чингэлэг ачаа татан авчээ

Тод мэдээ2022/01/20

Өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад мөнгөн ...

Тод мэдээ2022/01/20

Халамжийн нэгдсэн санд бүртгэлтэй 1.2 сая хүүхдийг хуримтлалд шууд х...

Тод мэдээ2022/01/20

Засгийн газрын хуралдаанаар дараах томилгоог хийлээ

Тод индэр2022/01/20

С.Амарсайхан: Сурагчдын амралтыг сунгах эсэхийг БШУЯ, ЭМЯ зөвлөлдөж ...

Өнөөдөр2022/01/20

Та өөрт ойр вакцины цэгт очиж дархлаажуулалтад хамрагдаарай...

Санал болгох