Тод мэдээ
“Монпэн” санаачилгын хүрээнд ажлын хэсгийн уулзалт зохион байгууллаа
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу МонПЭН загвар төслийг нь 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг болон Дархан-Уул аймгийн нийт 16 өрх, сумын эрүүл мэндийн төвд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн 15 сарын хугацаанд тархины харвалтын шалтгаант нас баралт Дархан-Уул аймагт 2.5 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин буурсан төдийгүй эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд зүрх судасны өвчин, цусны даралт ихдэлт, чихрийн шижин өвчний хяналт сайжирч, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх өвчтөний тоо буурсан амжилттай үзүүлэлттэй байв. Иймд Эрүүл мэндийн сайдын санаачилгаар энэхүү загвар төслийг цаашид МонПЭН санаачилга хэмээн болж өргөжүүлж Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорнод, Завхан, Хөвсгөл аймгуудын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нийт 132 төвд хэрэгжүүлэх шийдвэрт хүрсэн юм.
Энэхүү МонПЭН санаачилгын хүрээнд сонгогдсон эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулах, цахим програмыг хөгжүүлж, эмч нарын ачааллыг бууруулах, шаардлагатай сургалтын материалаар хангах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдөр МонПЭН санаачилгыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх техникийн ажлын хэсгийн уулзалт зохион байгуулагдсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын дундуур албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллахаар болов.
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2022/02/01
Улаанбуудайн урамшуулал олгож эхэллээ
-
Өнөөдөр2019/09/25
“1000 анхдагч илгээлтийн эздийн чуулга” уулзалт болно
-
Тод мэдээ2022/12/14
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 275 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүү...
-
Өнөөдөр2023/07/03
Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар их хэмжээний бороо орно
Сэтгэгдэл