Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Огноо:

,

Сэтгүүлч:

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүхэн байна.
 
2021 оны 09 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын  нутгийн зарим газраар, зүүн аймгуудын  нутгийн хойд хэсгээр бороо, Хэнтийн уулаараа нойтон цас орно. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.
 
2021 оны 09 дүгээр сарын 09-нөөс 09 дүгээр сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
 
9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 9-нд Алтайн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд нийт нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Өнөөдөр

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Огноо:

,

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны даваа гарагт нийслэлд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

ЭМЯ: Шинээр 1131 тохиолдол бүртгэгдэж, 6146 иргэн эдгэрлээ

Огноо:

,

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1131 тохиолдол шинээр бүртгэгдэж, 6146 иргэн эдгэрчээ. Мөн 14 хүн нас баржээ. Шинээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 731 нь Улаанбаатар хотод, 400 нь орон нутагт байна.

Үүнээс гадна хэвтэн эмчлүүлж байгаа 18804 хүнээс 3610 нь хүүхэд, 1393 нь жирэмсэн эх байгаа аж. Харин гэрийн хяналтад 59603 хүн байна.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Улаанбаатарт дархлаажуулалтын явуулын 29 баг, суурин 33 цэг ажиллана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод явуулын 29 баг, суурин 33 цэгт 71 багийн 282 эмч, ажилтан ажиллаж, 4438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ10 цаг 7 минут

Мал, махны төрөлжсөн цахим дэлгүүр хамгийн хялбар найдвартай үйлчилг...

Тод мэдээ10 цаг 12 минут

Жирэмсэн эхчүүдийг томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж бай...

Өнөөдөр10 цаг 24 минут

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Тод мэдээ10 цаг 29 минут

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

Тод мэдээ10 цаг 36 минут

Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Тод мэдээ10 цаг 44 минут

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгө...

Тод мэдээ11 цаг 51 минут

Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай ...

Өнөөдөр12 цаг 31 минут

ЭМЯ: Шинээр 1131 тохиолдол бүртгэгдэж, 6146 иргэн эдгэрлээ

Тод мэдээ12 цаг 36 минут

Оросын боловсролын онлайн үзэсгэлэн болно

Өнөөдөр12 цаг 40 минут

Улаанбаатарт дархлаажуулалтын явуулын 29 баг, суурин 33 цэг ажиллана...

Тод мэдээ2021/10/15

Н.Уртнасан сайдаа, Улаанбаатарчууд төдийгүй улс орноороо гал алдахад...

Тод мэдээ2021/10/15

Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төсөл өргөн ...

Санал болгох