Тод мэдээ
Хөдөө аж ахуйн зохистой дадал гэж юуг хэлэх вэ

Тариан талбайд тарьсан үрийг хаанаас авсан, бордоонд юу ашигласан зэрэг талбайн түүхийг үнэн мөнөөр хөтөлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалахыг зүй зохистой дадал гэж нэрлэдэг. Монгол Улс төмс хүнсний ногооны үйлдвэрлэлд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэхээр ийнхүү ажиллаж байна.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд хүнс үйлдвэрлэгчид дээрх дадлыг заавал мөрдлөг болгох ёстой хэмээн заасан байдаг.
Хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахаасаа өмнө гарал үүсэл, шошгыг нь юун түрүүнд заавал харах учиртай. Тэрхүү шошго дээр бүх мэдээлэл байх ёстой. Гадны улс оронд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн, баталгаажуулах тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг. Учир нь энэ бүтээгдэхүүн зөв дадал, аргаар бүтээгдсэн гэдэг нь батлагдсан гэсэн үг юм.
Тод мэдээ
Энэ сарын 19-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно
НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран "Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх" зорилгоор сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг ирэх лхагва гарагт буюу гуравдугаар сарын 19-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох "Дүнжингарав", "Драгон", "Мишээл" экспо, "Сэлбэ", "Баянхошуу", Хорооллын эцсийн "E-март", Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок салбаруудад болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.
Иргэн та гуравдугаар сарын 19-нд 09:00-16:00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний шон суурилуулах ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг нэгдүгээр сарын 10-наас хааж, гуравдугаар сарын 7-ны өдөр буулгаж дууссан. Хуучин гүүрийг буулгах явцад шинэ гүүрний шон суурилуулах ажлыг давхар гүйцэтгэж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Газрын түвшнээс доош 17 метр гүнд шонг суурилуулж байна.
Түүнчлэн дам нурууг бэлтгэж, зөөвөрлөх ажил 95 хувьтай үргэлжилж байна. Мөн шал суурийн арматурыг өвлөөс эхлэн бэлтгэсэн тул ажлын явц 100 хувьтай дуусжээ. Уг шинэ гүүрийг зургаадугаар сард ашиглалтад оруулах юм.
Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүрийг мөн адил шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан билээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамрагдаж болно
Улаанбурханы нөхцөл байдалтай холбогдуулаад Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр вакцинжуулах үйл ажиллагаа ажлын өдрүүдэд 8.30-16.30 цагуудад хийгдэж байгаа аж. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдахыг уриаллаа.
-
Тод зураг2019/11/11
Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
-
Тод мэдээ2020/07/07
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр ба...
-
Өнөөдөр2024/07/24
Нидерландын Олон улсын харилцааны Клингендал академийн захирлыг хүлээн авч уулза...
-
Тод мэдээ2020/07/13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов