Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Сургуулийн автобусны жолооч, хүүхэд зохицуулагч нарт сургалт зохион байгуулж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх” зорилтыг тусгасан. Уг зорилтын хүрээнд  Нийтийн тээврийн үйлчилгээний газар сургуулийн автобусны үйлчилгээнд явж буй аж ахуйн нэгжүүдэд  хүүхдийг аюулгүй тээвэрлэхэд онцгойлон анхаарч  ажиллах талаар мэдлэг, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг шат дараатайгаар  зохион байгуулж байна.  Түүний нэг нь цахим сургалт юм. Сургалт нь хүүхдийн эрхийг дээдлэх, хүүхэд хамгаалал,  аюулгүй ажиллагаа, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, ирээдүй хойч үеэ аюулгүй орчинд амьдруулах, зөв дадал зуршлыг бий болгох  ач холбогдолтой юм.

Өнөөдрийн сургалтад сургуулийн автобусны үйлчилгээнд ажиллаж буй 11 аж ахуй нэгж, байгууллагын 37 жолооч, сургуулийн автобусны үйлчилгээнд хяналт тавьж буй мөн тооны хүүхэд зохицуулагч нар хамрагдлаа.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

Гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөө, картыг шинэчлэн боловсрууллаа

Огноо:

,

Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдын хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвар, гал түймэр унтраах шуурхай удирдлага зохион байгуулалт, гал унтраах шуурхай карт, төлөвлөгөөг чанаржуулах зорилгоор батлагдсан удирдамжийн дагуу нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Гал түймэр унтраах, аврах 68 ангийг хамруулсан бөгөөд Гал түймэр унтраах, аврах ангиуд Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Заавар батлах тухай” А/135 дугаар тушаалын дагуу 1001 гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөө, 969 шуурхай карт шинэчлэн боловсруулж, унтраах үйл ажиллагаанд ашиглахаар бэлтгэлээ.

Түүнчлэн Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, салаан захирагч, алба хаагчдад “Галын аюулгүй байдлын тухай” хууль, “Гал түймэр унтраах дүрэм”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм”, Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрэм”, “Объектын болон ой, хээрийн гал түймэр унтраах үйл ажиллагаанд зориулсан тусгай хувцас, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг ашиглах журам”-ын хүрээнд танхимын сургалт явуулж, томоохон хэмжээний объектын болон ой хээрийн гал түймэр гарсан тухай цагийн байдлын дагуу хээрийн дадлага сургуулийг зохион байгуулсан юм.

Мөн Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл бэлэн байдлыг хангах хүрээнд “Гал унтраах анги, хэсэг, аврах нэгжид тавих шаардлага MNS 6412:2013 стандарт”-ын дагуу ханцуйн тэмдэг, хамгаалалтын дуулга, гал унтраах зориулалтын автомашины өнгө, тэмдэглэгээг сэргээн жигдрүүлж, гал түймэр унтраах штабт ашиглагдах 68 зөөврийн ширээг бэлтгэлээ.

Гал унтраах штабт ашиглагдах зөөврийн ширээ нь томоохон хэмжээний объектын болон ой, хээрийн гал түймрийг унтраах үйл ажиллагааг зохион байгуулахад ач холбогдолтой юм гэж Онцгой байдын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд замын ачаалал хэт ихсэж, түгжрэл үүссэнээр иргэдийг бухимдуулдаг. Эдгээр асуудлыг зохицуулах, холбогдох арга хэмжээг авах зорилгоор 2021 оны зургаадугаар сарын 22-нд Нийслэлийн Засаг даргын А/491 дүгээр захирамж гарч, Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Уг Ажлын хэсэг "Замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг систем"-ийг нэвтрүүлэхээр тооцоо, судалгаа хийж байгаа юм.  Тус судалгаа нь нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд болон замын хөдөлгөөнд оролцогч талуудын харилцан уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцох чадварыг технологийн тусламжтайгаар сайжруулах зорилготой. Түүнчлэн чиг үүргийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх, тээврийн хэрэгслийн тоон өсөлтөөс хамааран гарах сөрөг үр дагавруудыг зохицуулах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн автоматжуулалт, хиймэл оюун ухаанд суурилан удирдаж, хянахаар зорьж байна.

Ажлын хэсгийн гишүүд аравдугаар сарын 18-нд ээлжит тавдугаар хуралдаанаа хийж, дээрх системийн дэд систем болох “RFID бүртгэлийн систем”-ийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ. Ингэснээр нийслэлийн 161 цэгт буюу Улаанбаатар хотын авто замын уулзварууд болон шалган нэвтрүүлэх товчоон дээр RFID уншигч төхөөрөмжийг суурилуулах ажлыг зохион байгуулах юм. Үүнээс урьтаж "Авто замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн систем"-тэй холбоход шаардлагатай тооцоо, судалгааг хийж, ачаалал өндөртэй зарим цэгт хийсэн туршилтын ажлын талаар санал солилцож, холбогдох арга хэмжээг шат дараатай авч ажиллахаар тохиролцлоо.

 НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Онц хилчин”, “Хилчний алдар” тэмдгээр шагналаа

Огноо:

,

Дэлхийн аваргын чөлөөт, жүдо бөхийн тэмцээнд амжилт гаргасан хилчин тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр ХХЕГ-т зохион байгуулагдлаа.

Норвеги улсын нийслэл Осло хотод зохиогдсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн хилийн 0208 дугаар тусгай салбар /”Хилчин” спорт хороо/-ны чөлөөт бөхийн тамирчин ОУХМ ахлах ахлагч Э.Даваачимэг, ОУХМ дэд ахлагч Э.Гантуяа нарыг “Онц хилчин” тэмдгээр, ОУХМ, дэд ахлагч М.Лхагвагэрэлийг “Хилчний алдар-III”, чөлөөт бөхийн дасгалжуулагч, дэслэгч Б.Батзоригийг “Хилчний алдар-I” тэмдгээр шагналаа.

Мөн Унгар улсын нийслэл Будапешт хотод зургадугаар сард зохиогдсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 66 кг-н жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ё.Басхүүг “Хилчний алдар-III” тэмдгээр шагнаж урамшуулсан юм гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ20 цаг 59 минут

Гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөө, картыг шинэчлэн боловсрууллаа...

Тод мэдээ21 цаг 5 минут

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Тод мэдээ21 цаг 10 минут

“Онц хилчин”, “Хилчний алдар” тэмдгээр шагна...

Тод мэдээ21 цаг 22 минут

УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана

Өнөөдөр21 цаг 30 минут

Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Тод мэдээ21 цаг 43 минут

Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 21-нд эхэлнэ

Тод мэдээ22 цаг 8 минут

Цар тахлын дэглэм зөрчсөн “Собт трейд” ХХК-ийн тусгай зө...

Тод индэр22 цаг 17 минут

УИХ-ын нөхөн сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

Өнөөдөр22 цаг 26 минут

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Өнөөдөр22 цаг 28 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Тод мэдээ2021/10/18

Мал, махны төрөлжсөн цахим дэлгүүр хамгийн хялбар найдвартай үйлчилг...

Тод мэдээ2021/10/18

Жирэмсэн эхчүүдийг томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж бай...

Санал болгох