Өнөөдөр
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2021 оны 9 дүгээр сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын давхарласан 18. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр.
Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд, малын гарлагатай хэмээжээ.
Өнөөдөр
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэд БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай хийх, биеэ үнэлэх зэрэг гэмт хэрэгт холбогдож, саатуулагдах, шалгагдах, ял шийтгэл эдлэх тохиолдол нэмэгдэж байна. Ийм төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, таагүй үр дагавар дагуулдаг.
Хулгай, дээрэм хийх, бусдын эд хөрөнгөд халдах, биеэ үнэлэх, биеэ үнэлэх үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг үйлдэл нь БНХАУ-ын Эрүүгийн хуулиар хорих ял авах, албадан нутаг буцаах, хилээр нэвтрэх эрх нь хязгаарлагдах зэрэг ял шийтгүүлэх ноцтой үр дагавартай байдаг.
Иймд богино хугацаанд хялбар аргаар ашиг олохыг амлаж байгаа хувь хүн, сүлжээ, зохион байгуулалттай бүлэглэлтэй холбогдохоос зайлсхийж, аливаа этгээдээс тавьсан “ажилд оруулж өгнө”, “богино хугацаанд их орлого олох боломж байна” гэх мэт саналд хууртахгүй байхыг зөвлөж байна. Хэн нэг нь Танд “хариуцлага хүлээхгүй” гэж ухуулсан ч хууль зөрчсөн тохиолдолд эрх зүйн хариуцлагаас зайлсхийх боломжгүй болохыг сануулж байна.
Иймээс Монгол Улсын иргэн Та БНХАУ-д зорчихдоо хууль бус үйл ажиллагаа, хөнгөн хуурамч амлалт, ятгалгаас болгоомжлон өөрийн аюулгүй байдал болон эх орныхоо нэр хүндийг эрхэмлэн, хариуцлагатай, хууль дээдэлсэн иргэний байр суурьтай байхыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас онцгойлон анхааруулж байна.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Өнөөдөр
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаан
Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд сүлд мод зассан бөгөөд өнөөдөр 19:00 цагт нэгэн зэрэг гэрлийг нь асаана. Тодруулбал,
- Д.Сүхбаатарын талбай
- БГД-15-р хороо, Байгаль эх цогцолборт
- БЗД-4-р хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд Хөлбөмбөгийн талбай болон Жуковын талбайд
- Багануур дүүрэг- Нацагдоржийн талбай буюу төв талбай болон 4-р хорооны төв талбайд
- Багахангай дүүрэг- Төв талбайд
- Налайх-Соёлын ордны урд талбайд
- СБД-Цэрэндоржийн гудамж
- СХД-Улсын хүүхэд залуучуудын театрын гадна болон Саппоро төвийн урд талбайд
- ХУД-Ажилчны алдар талбай болон Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэнд
- ЧД-Тусгаар тогтнолын талбайн сүлд модыг асаана.
Өнөөдөр
Сэрэмжлүүлэг
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд МҮОНРТ болон “MNB.mn” сайтын нэр, лого, өнгө төрхийг хууль бусаар ашиглан фэйсбүүк дэх "Emire Hayes Shawn Caden", “LocalPulse” нэртэй хуурамч хуудсууд болон https://dyqysoy.pro хэмээх домайн хаяг руу чиглүүлсэн нийтлэл, хуурамч зар сурталчилгаа түгээж буйтай холбогдуулан, иргэд олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- МҮОНРТ нь дээрх зар сурталчилгаа, платформ, вэбсайт, санхүүгийн аливаа үйлдэлтэй холбоогүй болно.
- Эдгээр хууль бус, хуурамч агуулгад итгэж, хувийн мэдээлэл оруулах, мөнгөн хөрөнгө шилжүүлэх нь иргэдэд ноцтой хохирол учруулж болзошгүй юм.
- Хуурамч зар сурталчилгаанаас үүдэн үүссэн аливаа хохирлыг МҮОНРТ хариуцах боломжгүй бөгөөд уг үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.
Иймд:
- Сэжигтэй зар сурталчилгаанд хандахдаа болгоомжтой байх,
- Facebook болон бусад платформ дээр “Report” хийх,
- Хувийн мэдээллээ оруулахгүй, мөнгө шилжүүлэхгүй байх,
- Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
MNB.MN САЙТЫН РЕДАКЦ
-
Өнөөдөр2020/09/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Чөлөөт бүс2020/03/31
МҮОНРТ “MNB-Гэр бүл” сувагтай болно
-
Тод мэдээ2023/01/06
Таарамжгүй харилцааны улмаас дур зоргоор баривчилж, саатуулж, хорьж болохгүй
-
Өнөөдөр2024/07/30
III, IV хорооллын эцсээс Ахуйн үйлчилгээний төв хүртэлх авто замын шинэчлэлтийн ...
