Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Төвийн дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэлдэхүүнтэй уулзав

Огноо:

,

Сэтгүүлч:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн,Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан,  ЗГХЭГ-ын Орон нутгийн Удирдлага, зохицуулалтын газрын дарга П. Зоригтбаатар, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлагын газрын ахлах референт П.Энхсайхан,  Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар өнөөдөр Улаанбаатар хотын зургаан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлтэй мэдээлэл өгч, санал солилцов. 

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Ирэх оноос нийслэл засаг захиргааны нэгж, түүний удирдлага, хотын эдийн засгийн харилцаа ямар байх вэ гэдгийг зохицуулсан эрх зүйн томоохон шинэчлэлийн бичиг баримтыг мөрдөж эхэлнэ. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд цаашид нийслэл хот бие даасан, тогтвортой эдийн засагтай байх боломж бүрдсэн. Харин энэхүү эрх зүйн шинэчлэлийг богино хугацаанд үр дүнд хүргэх шаардлага бид бүхний өмнө бий болж байна” хэмээн онцоллоо.  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өмнөх долоо хоногт нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болох Налайх, Багахангай, Багануурт ажиллаж, дээрх хуулиудын шинэчлэлийн хүрээнд дүүргүүдийн ИТХ-ын байгууллагуудад мэдээлэл өгч, санал солилцсон билээ.  

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Өнөөдөр

Мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна

Огноо:

,

Нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.

Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизан, Гурав-61-ийн гарам, тус дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Сонсголонгийн уулзвар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхрын замд ажиллалаа.

НИТХ-ын дарга А.Баяр “Дээрх замуудад жолооч хурд хэтрүүлсний улмаас осол аваар ихээр гардаг. Тиймээс аюул эрсдэлтэй хар цэгүүдэд дундаж хурдны стандартыг батлан мөрдүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, агшин зуурын хурд хэмжигч, цацруулагч байршуулах, камержуулалтыг сайжруулах, явган хүний зам, хайс хийх зэрэг ажлыг яаралтай хамтран хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн газрын дарга С.Галбадрах, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт,  ЗХУТ-ийн хэлтсийн дарга Н.Намуу, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул нарт үүрэг болголоо.

2025 оны байдлаар Партизан орчмын замд долоон хүн, Эмээлтийн замд 9, Моносын уулзвар буюу Сонсголонгийн замд найман хүн зам тээврийн ослын улмаас нас барсан харамсалтай тоог Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Зоригт хэллээ. НИТХ-ын дарга А.Баяр “2026 онд зам тээврийн осол, эндэгдлийг бууруулахад онцгой анхаарч ажиллах болно” гэдгийг онцлоод Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхрын замын нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Налайх, Хонхрын зам бол зүүн аймгийг Улаанбаатартай холбож байгаа гол зам. Энэ замд өнгөрсөн онд гурван хүн нас барж, 15 хүн бэртэж гэмтсэн. Бид Хонхрын замд 24 цагийн хяналтыг Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, Экологийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулдаг. Энэ замд дундаж хурд хэмжигч буюу агшин зуурын хурд хэмжигч байршуулах зайлшгүй шаардлагатай. Агшин зуурын хурд хэмжигч байршуулснаар зам тээврийн ноцтой осол гарахаас сэргийлж чадна” гэв.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Цэргийн бүртгэл үргэлжилж байна

Огноо:

,

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй.

Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.

Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана.

Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.

Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болно.

Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирч, харьяа баг, хороон дээрээ очно

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэд оршин суугаа газрынхаа хороонд болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээн бүртгүүлэх боломжтой. Ажлын өдөр 08:00-17:00, амралтын өдөр 09:00-16:00 цагийн хооронд бүртгэнэ. Цэргийн бүртгэлийн хүрээнд цаашид олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Тухайлбал, дайчилгааны нөөцийг шинэчлэн тогтоох, дайчилгааны нөөцөд хамрагдах иргэдийн чанар байдалд судалгаа хийх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулдаг. Эдгээр нь хугацаат цэргийн алба хаах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ5 цаг 42 минут

Хилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь

Тод мэдээ5 цаг 45 минут

Баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна

Тод мэдээ5 цаг 48 минут

Өнөөдөр цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд

Тод мэдээ5 цаг 53 минут

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

Тод мэдээ9 цаг 35 минут

Хархорум хотыг бүтээн байгуулах үндэсний зөвлөлийн ээлжит хурал болл...

Өнөөдөр9 цаг 41 минут

Мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна

Тод мэдээ9 цаг 45 минут

338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зог...

Тод мэдээ9 цаг 48 минут

"Open procurement” сургалт, өдөрлөгийг энэ сарын 30-нд зохион байг...

Тод мэдээ9 цаг 53 минут

Монгол Улс АНУ-ЫН Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн Зөвл...

Тод мэдээ10 цаг 11 минут

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна

Тод мэдээ2026/01/21

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийг 2026 онд таср...

Тод мэдээ2026/01/21

Өвөлжилтийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Тод мэдээ2026/01/21

Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг нэгдүгээр сарын 25-нд х...

Өнөөдөр2026/01/21

А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрд...

Тод мэдээ2026/01/21

“Амар байна уу” цагаан сарын үзэсгэлэн худалдаа энэ сарын 31-ийг...

Тод мэдээ2026/01/21

Иргэд буцалтгүй зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж б...

Тод мэдээ2026/01/21

АI хэрэгжүүлснээр зөрчил эрс буурчээ

Тод мэдээ2026/01/21

Л.Хосбаяр: Зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлүүлж нийгэмшүүлэх ...

Тод мэдээ2026/01/21

Г.Батзориг: Нийслэлээс тохижилт, үйлчилгээний ААН-үүдийн машин, техн...

Тод индэр2026/01/21

Ж.Дуламсүрэн: Махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны борл...

Тод мэдээ2026/01/20

Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн хойш...

Тод мэдээ2026/01/20

Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв...

Тод мэдээ2026/01/20

Сүхбаатар дүүрэгт нөөцийн махыг 34 хүнсний дэлгүүрээр худалдаална

Тод мэдээ2026/01/20

Амралтын өдрүүдэд осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Тод мэдээ2026/01/20

117 дүгээр дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ...

Тод мэдээ2026/01/20

НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн ...

Тод мэдээ2026/01/20

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 640 хүүхдийн ширээ, сандал хүлэ...

Тод мэдээ2026/01/20

Бусдыг заналхийлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Тод мэдээ2026/01/20

Цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг а...

Тод мэдээ2026/01/19

Цана, чаргаар гулгахдаа бэртэж, гэмтэхээс сэргийлээрэй

Санал болгох