Тод мэдээ
Өнөөдөр Улаанбаатарт 4918 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Энэ сарын 03-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 69, II тунд 144, нэмэлт сэргээх тунд 2895, нийт 3108 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.2 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2953 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67588 (76.0 хувь), 16-17 насны 26567 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр /2021.11.04/ Улаанбаатар хотод явуулын 41 баг, суурин 39 цэгт 89 багийн 340 эмч, ажилтан ажиллаж, 4918 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Тод мэдээ
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдаа үргэлжилж байна
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээ 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний нээлтийн үеэр өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Газар тариалангийн салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байгааг онцгойлон анхаарч 2023 оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон албан ёсоор зарлаж хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох, элит үр, техникийн шинэчлэл хийх, бордоо худалдан авахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон чухал ажлыг зохион байгуулсан тухай болон тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгчдийн хичээл зүтгэлийн үр дүнд ургац арвин жил болж байгаа"-г онцлон тэмдэглэсэн.
Мөн өнгөрсөн онтой харьцуулахад үр тариа, хүнсний ногооны ургац 20 хувь, малын тэжээл 40.0 хувь, жимс, жимсгэнэ 25 хувиар өсөхөөр урьдчилсан баланс гарсныг дурдлаа.
Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдаанд нийслэл болон орон нутгийн хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 500 аж ахуйн нэгж 3000 гаруй бүтээгдэхүүнээрээ оролцож байна.
Үзэсгэлэн, худалдаа есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулагдаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Тод мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа.
Ерөнхийлөгч НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ирснээ илэрхийлэв.
Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр дэвшүүлсэн санаачилгаа бодит үр дүнд хүргэхийн төлөө НҮБ-тай нягт хамтран ажиллахаа нотлов.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, улс төр, эдийн засгийн хөгжил нь тогтвортой Монгол Улс энхийг эрхэмлэгч орны хувьд бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, НҮБ-ын хөгжлийн үйл ажиллагаа, энхийг сахиулах үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ илэрхийлэв.
Тухайлбал, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.
Тод мэдээ
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Эрхэмсэг ноён Вячеслав Викторович Володин 2023 оны есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлал үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана.
Уулзалт, хэлэлцээний үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
-
Тод мэдээ2022/06/10
Гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжү...
-
Тод индэр2020/04/21
БГДЭМТ-ийн салбар хүүхдийн эмнэлгийн дарга Л. Дашиймаагийн мэдэгдэл
-
Тод мэдээ2023/05/10
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо
-
Тод мэдээ2021/02/11
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа
Сэтгэгдэл