Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Шинэ цэргүүд тангараг өргөлөө

Огноо:

,

Сэтгүүлч:

Өнөөдөр 2021 оны 2 дугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан Зэвсэгт хүчний 120-р ангид алба хааж буй дайчдын тангараг өргөх ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын 1-р орлогч дарга хурандаа С.Ганбямба, ХЗЦК-ын хурандаа Д.Өлзийбаяр, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, хурлын дэд дарга Ү.Батбаяр, эрх зүй, дотоод хяналтын хэлтсийн дарга С.Уранмандах, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Л.Цэрэгбаяр болон Зэвсэгт хүчний 120-р ангийн удирдлагууд оролцлоо.
Баянгол дүүргээс тус ангид 100 гаруй залуус алба хааж байгаа бөгөөд тэдэнд Хурлын дарга Б.Сэмжидмаа халуун баяр хүргэж хэлсэн үгэндээ "Дүүргийн анхны эмэгтэй удирдлагын хувьд Баянгол дүүргийн 220 гаруй мянган иргэдийн төлөөлөл, эрхэм хөвгүүд маань эр цэрэг болж, эх орныхоо энхийн манаанд үүрэг гүйцэтгэхээр үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн тангараг өргөж буй дайчдаараа бахархаж байна. Эр цэргийн алба гэдэг Монгол эр хүн бүрийн бахархал. Би та нартай адил эр хүн, эр цэрэг төрүүлсэн ээж хүн. Миний хүү шиг, дүү шиг эрхэм хөвгүүдийнхээ эр цэргийн тангараг өргөх ёслолд оролцож байгаадаа баяртай байна. Туурга тусгаар Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хүн ардын амар тайван амьдралын хамгийн үнэт зүйлс нь эр цэрэг,эрхэм та бүгдийн хариуцлага итгэл дээр байдаг юм шүү. Энэхүү албаа нэр төртэй хаагаад өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгэхийг хүсье" гэж тус ангийн бие бүрэлдэхүүн, тангараг өргөсөн алба хаагчдад Баянгол дүүргийн ИТХ-ын даргын зүгээс иж бүрэн камерын систем болон дурсгалын зүйл, тангараг өргөсөн дайчдад цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгаалалтын хувцас, хэрэглэл, дархлаа дэмжих амин дэмүүдээр гарын бэлэг гардууллаа.
Тангараг өргөсөн бие бүрэлдэхүүнийг төлөөлөн Баянгол дүүргээс татагдсан Ц.Энхбаясгалан “Өчигдөрхөн л ижий, аавын эрх танхил хүү байсан залуус цэргийн албанд шамдан боловсорч, эх орноо хайрлах энгүүн сэтгэл тээж зогсоо Үеийн залуустайгаа мөр зэрэгцэн эх орондоо тангараг өргөж тангараг өргөж буй дайчдад золбоо хийморьтой байж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрийг оруулан зүтгэж, өөртөө итгэлтэй, албандаа зүтгэлтэй, амьдралд шударга байх зарчмыг баримтлан сурлага, сахилгын өндөр амжилт гарган, эх орноо хайрлах үзэлтэй бие хүн болон төлөвшиж, албаа нэр төртэй хаахыг уриалж байна” гэлээ.
Тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр ар гэртэй нь цахим уулзалтыг зохион байгуулсан бөгөөд эцэг эхийн төлөөлөл Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, Батлан хамгаалах яам, нийслэл, дүүргийн Цэргийн штаб, дүүргийн ИТХ-ын дарга удирдлагуудад баярлаж байгаагаа илэрхийлсэн юм.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Огноо:

,

Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.

АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.

Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Огноо:

,

Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.

Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.

Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.

ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.

Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана

Огноо:

,

Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.

Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.

Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.

Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.

Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал17 цагын өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд ...

Үйл явдал17 цаг 10 минут

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн ш...

Үйл явдал17 цаг 13 минут

"Үер, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөл...

Үйл явдал17 цаг 18 минут

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Үйл явдал17 цаг 23 минут

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Үйл явдал2026/09/21

С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Дэлхий нийтээр..2026/09/21

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Үйл явдал2026/09/21

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Үйл явдал2026/09/21

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Үйл явдал2026/09/21

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/09/17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдл...

Үйл явдал2026/09/17

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байн...

Үйл явдал2026/09/17

Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засг...

Үйл явдал2026/09/17

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн н...

Үйл явдал2026/09/17

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөө...

Үйл явдал2026/09/10

ГХЯ: Байгалийн гамшгаас сэрэмжлүүлэн анхааруулж байна

Үйл явдал2026/09/10

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монг...

Үйл явдал2026/09/10

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэт...

Үйл явдал2026/09/10

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Үйл явдал2026/09/10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг ал...

Үйл явдал2026/09/09

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч ...

Үйл явдал2026/09/09

Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөө...

Хэн юу хэлэв...2026/09/09

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

Үйл явдал2026/09/09

Монгол Улс эхний 8 сард 8.4 тэрбум ам.долларын бараа импортолжээ

Үйл явдал2026/09/09

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэг...

Үйл явдал2026/09/09

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Үйл явдал2026/09/07

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Үйл явдал2026/09/07

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар ба...

Үйл явдал2026/09/07

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн ...

Хэн юу хэлэв...2026/09/03

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна...

Санал болгох