Тод зураг
“Монос”-ын уулзвараас баруун тийш зам хаана
Нийслэлийн төрийн өмчит Олон Улсын Худалдаа Логистикийн Төв ХК-ийн болон Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Авто Худалдааны Цогцолбор”-ын дулаан, цэвэр, бохир усны шугамыг төвийн системд холбох ажил гүйцэтгэж байна.
Тус ажлын хүрээнд Шинэ АУ-ны Их Сургууль буюу Моносын уулзвараас баруун тийш 2 км-т Хан Богд Кашмирын үйлдвэрийн харалдаа төв зам сэтэлгээний ажлыг 2019 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цагаас өглөөний 06 цаг хүртэл, 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цагаас өглөөний 06 цагийн хооронд гүйцэтгэх тул тус хэсгийн замыг хэсэгчлэн хаахаар боллоо. Замын нийт урт 32 метр, өндөржилт нь дунджаар 2 метр байна гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.

Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Дэлхий нийтээр..2022/06/23
Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
-
Дэлхий нийтээр..2021/08/26
Ажлын байрыг дэмжих зээлийг 23.936 иргэн, ААН-д олгоод байна
-
Дэлхий нийтээр..2023/10/10
Энэ 10 хоногт цаг агаар ямар байх вэ
-
Дэлхий нийтээр..2020/07/13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов
