Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

The Photographer

Огноо:

,

Сэтгүүлч:

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Чөлөөт бүс

Репийн эцэг дошиндоо

Огноо:

,

Зүүн дөрвөн замын “Жем палас”-т “Empire art lounge”, “Empire night club” маргааш буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэгэн зэрэг нээлтээ хийх нь. Нээлтэнд нэртэй, авьяаслаг дуучид ирж ая дуугаа өргөн барих аж. Сүр дуулиантай нээлт хийж буй энэхүү газар хэнийх вэ гэдэг асуулт мэдээж гарч ирч ирнэ.

Эзэнт гүрний эзэн бол 1996 онд монголын хамгийн анхны баар болох “Non stop”-ыг ажиллуулж явсан “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах юм. “Non stop” баар зүүн дөрвөн замд байсныг хүн бүхэн мэднэ. 20-хон настай “бацаан” зах зээлийн эхэн үеийн мангасуудтай өрсөлдөж явсан гэхээр Амараагийн бизнес ухаан эртнийх билээ.

Репийн эцэг 1993 онд ХБК төгсөнгүүтээ Монголын циркчидтэй хамт жил хагасын хугацаанд европ тивийг тойрсон аялан тоглолт хийсэн түүхтэй. Ингэхдээ хоёр чингэлэг бараа тээвэрлэн ирсэн гэдэг.





Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Дэлхийд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээр 2021 онд тэргүүлсэн 10 улс

Огноо:

,

Дэлхийд нийт 441 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, дэлхийн эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэж байна.Цөмийн эрчим хүч нь эрчим хүч үйлдвэрлэх өртөг нь хямд боловч цөмийн эрчим хүчний станцыг барих өртөг нь өндөр байдаг. Үүнээс улбаалан цөмийн эрчим хүчний станц барих асуудлыг удаашруулдаг.
 
Хэдийгээр цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн явцад хүлэмжийн хий үүсгэдэггүй ч түүнээс гарах хаягдал нь онцгой асуудал үүсгэдэг. Орчин үеийн туршлага, олон улсын стандартууд эдгээр эрсдэлийг хамгийн бага хэмжээнд байлгаж байгаа ч олон нийтийн дунд цөмийн зэвсгийн талаарх ойлголт түүнийг маргаантай эрчим хүчний эх үүсвэр болгож байна.
 
Сүүлийн жилүүдэд бага чадлын модуляр реакторын технологийг улс орнууд хөгжүүлж байгаа нь цөмийн эрчим хүчний хямд төслүүд ирээдүйд хэрэгжих боломжийг нээж байна. 2021 оны цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 10 орныг танилцуулъя. 
 
1. АНУ – 91.5 ГВт
2. Франц – 61.3 ГВт
3. БНХАУ – 50.8 ГВт
4. Япон – 31.7 ГВт
5. ОХУ – 29.6 ГВт
6. Өмнөд Солонгос – 24.5 ГВт
7. Канад – 13.6 ГВт
8. Украйн – 13.1 ГВт
9. Их Британи – 8.9 ГВт
10. Испани – 13.1 ГВт
 
Эх сурвалж: Цөмийн энергийн комиссын Ажлын алба
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Тультраа буюу шулга яриа эмчлэгддэг

Огноо:

,

Бидний дунд тультраа буюу шулга ярьдаг хүн олон байдаг. Бага насны хүүхдийн хувьд хэл ярианы хөгжил хараахан гүйцээгүй, эсвэл эх, эцэг нь эрхлүүлэн өөрсдөө тультраатан дуурайсан зэргээс болоод нэг хэсэгтээ л шулганах нь бий.

Тэд өсөж томроод бие дааж эхлэх үедээ аажмаар засарчихдаг. Тультраа хүүхдүүд арслан, нохойг дуурайн архирахдаа “Р” үсгийг зүгээр хэлээд байдаг. Энэ бол тультраа нь түр зуурын буюу засах магадлалтай гэсэн үг. Эдгээр оролдлогыг хийсэн ч засрахгүй бол тультраатах шалтгаан нь хэл ярианд оролцдог аль нэг эрхтэнд гажиг өөрчлөлт байна гэж оношилно.

Ихэнх тохиолдолд шүдний буруу ургалт, давхар дотогшоо ургалттай, хэлийг хатгахаар хурц үзүүртэй гэх мэт хэлний чөлөөтэй хөдөлгөөнд саад болохоор байрласан, тагнай нь төрөлхийн хавтгай, эсвэл цоорхой, цаашаа их хонхойсон, зөөлөн тагнай болон, хэлний төрөлхийн, олдмол саа өвчин зэргээс болж шулга ярьдаг.

Цөөнгүй тохиолдолд сонсголын сулралтай, дүлий хүмүүс дутуу мэдрэмжээсээ болоод тультраатдаг. Түүнээс гадна зөв зүгээр ярьдаг байсан хүмүүс төв мэдрэлийн системийн өвчин, голдуу цус харвалтын дараа тультраатах нь элбэг бөгөөд гар, хөл салгалах, сааждагтай адил бусад эрхтэн ч тийм байдалтай болдог байна. 

Оношлоход төвөгтэй биш ч төрөлхийн болон саажилтаас үүссэн тультрааг засахад нилээн төвөгтэй. Юуны өмнө тультрааг үүсгэж байгаа шалтгааныг олж эмчилгээ хийнэ. Тухайлбал, буруу ургасан шүдийг авах, тэгшлэх бэхэлгээ хийх, тагнайны гажгийг мэс заслын аргаар нөхөн, цус харвалтын үр дагаврыг эмчлэх, хэлний байнгын дасгал хийлгэх зэргээр эмчилгээний төрлийг сонгон хийнэ. Тультраа хүмүүс дуу дуулахдаа зүгээр болдог. Тиймээс засагдах магадлал өндөр байдаг.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ15 цаг 39 минут

Халтиргаанаас сэргийлж өнгөрсөн шөнө 130 гаруй тонн давс, бодис цацл...

Тод мэдээ15 цаг 46 минут

ХАСХОМ-ийг шинэчлэн бүртгүүлэх ажил улсын хэмжээнд 40 гаруй хувьтай ...

Тод мэдээ15 цаг 53 минут

Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна

Тод мэдээ15 цаг 59 минут

Түр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд ү...

Тод мэдээ16 цаг 6 минут

Туркийн Эрчим хүч, байгалийн баялгийн дэд сайд А.Баярактартай уулзав...

Тод мэдээ16 цаг 15 минут

НОБГ: 48 иргэний амь насыг аварч, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг...

Тод мэдээ17 цаг 42 минут

Энэ долоо хоногт Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд

Өнөөдөр17 цаг 50 минут

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр17 цаг 56 минут

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Өнөөдөр18 цаг 2 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Тод мэдээ2022/01/20

УИХ-ын Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр2022/01/21

Та өөрт ойр вакцины цэгт очиж дархлаажуулалтад хамрагдаарай...

Санал болгох