Тод мэдээ
Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19.5 хувьд нь тендер зарлажээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19.5 хувьд нь тендер зарлажээ. Тендерийн үнэлгээ хийж байгаа, шалгаруулалтын үр дүн гарсан 8 төсөл, арга хэмжээ байна. Тендер зарлаж хүлээж авах хугацаа дуусаагүй 134 төсөл, арга хэмжээ байна.
Төсөл, арга хэмжээний тендерийн явц хангалтгүй байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зарласан байх ёстойг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар шийдвэрлэлээ.
Тод мэдээ
Эмоци продакшны залуу жүжигчид циркийн үзүүлбэр үзүүлж, циркчид жүжиглэнэ
“Эмоци” продакшны залуу жүжигчид “Даймонд” циркийн уран бүтээлчидтэй хамтран “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолтыг энэ сарын 31 болон 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүүхэд багачуудад зориулан тоглохоор бэлтгэлдээ гарчээ.
Бэлтгэлийн үйл явцаас харахад үнэхээр сонин содон шийдлийн тоглолтыг үзүүлэх гэж байгаа нь харагдаж байлаа. Тайз дэлгэцийн уран бүтээлчид циркийн гайхамшигт үзүүлбэрүүд үзүүлж, харин циркийн жүжигчид жүжиглэсэн хэлбэрийг гаргаж хосолсон сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлдэж байлаа.
Гайхамшигт циркийн үзүүлбэр, авьяаслаг уран бүтээлчдийн хөгжилтэй, хөөртэй тоглолтууд, үлгэрийн баатрууд, хүүхэд багачуудын үзэх дуртай “Хүн аалз” гээд олон олон сонирхолтой үзүүлбэрийг багтаасан адал явдалт шоу тоглолт үзэгч бяцхануудаа лавтай уйдаахгүй гэдгийг уран бүтээлчид дуу нэгтэй хэлж байна.
Тод мэдээ
Замын-үүд төмөр замын боомтоор нурмаг, нунтаг ачааны экспортын тээвэрлэлтийг сэргээлээ
Цар тахлаас өмнө буюу эрүүл хэвийн үед Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор өдөрт дунджаар өргөн царигаар экспортын ачаатай 14-15 цуваа галт тэрэг, нарийн царигаар импортын болон дамжин өнгөрөх чингэлгийн 6-7 цуваа галт тэрэг нэвтэрдэг байв.
БНХАУ-ын Эрээн хотод коронавирус бүртгэгдсэний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор галт тэргээр нүүрс, нефть, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, хөдөө аж ахуйн дайвар бүтээгдэхүүн болон бусад бүх төрлийн хүний гараар ачдаг ачаа, барааг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй хэмээн Хятадын талаас мэдэгдэж байлаа.
Улмаар Хятадын талтай ажилласны дүнд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дээрх шийдвэр цуцлагдсан боловч нурмаг нунтаг ачаа буюу нүүрсийг задгай вагоноор тээвэрлэх үйл ажиллагаа зогсонги байдалтай хэвээр байв.
Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг снүүэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна гэж Гадаад харицлааны яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
"Автомашингүй өдөр" иргэдэд үйлчилгээ үзүүлэх байршлууд...
Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжаар тавдугаар сарын 28-ны 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болов. Тодруулбал, Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Их тойруугийн гудамж (Доржийн гудамжны уулзвараас Энхтайваны өргөн чөлөөний уулзвар хүртэлх туслах зам)-ийг түр хаах юм. Мөн Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудад автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана.
Мөн тус өдөр иргэдэд үйлчилгээ үзүүлэх байршил, үйл ажиллагааны чиглэлүүдийг баталлаа.
ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙРШИЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Заасан талбайд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүл, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах юм.
-
Тод мэдээ2021/06/10
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн урьдчилсан дүн эцэслэн гараагүй байна
-
Тод мэдээ2021/10/27
Засгийн газрын Ажлын хэсэг Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
-
Тод мэдээ2021/04/15
Шинжилгээний цэгүүд зөвхөн орон нутаг руу зорчих иргэдэд үйлчилнэ
-
Өнөөдөр2021/01/06
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно