Дэлхий нийтээр..
САЙХАН МЭДЭЭ: “Синдерелла клиник” Эрдэнэт хотод салбараа нээлээ
Монгол эмэгтэйчүүд өөгүй арьс, төгс, гоо үзэсгэлэнтэй арьстай байхад нэлээд асуудал тулгардаг билээ. Хамгийн үнэтэй, чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн ч хэт хурц нарны туяа, ширүүн салхи, өвлийн хүйтнийг тэсвэрлэж гарахад тун бэрх. Харин энэ асуудлыг арьс, гоо заслын эмнэлгүүд шийдэн, бүсгүйчүүдийн үзэсгэлэнт аврагч болон ажилласаар байна. Тэр дундаа “Синдерелла клиник” эмнэлгийг мэдэхгүй охид бүсгүйчүүд ховор билээ. 2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, бүсгүйчүүдийн дунд “төгс үнсгэлжин бүтээгч” гэсэн өндөр үнэлгээ аваад буй тус хамт олон өдгөө долоо дахь салбараа нээн ажиллаж байна.
Гоо сайхны салбар бол гэр бүл, нийгэм, сэтгэл зүйн эмчилгээ юм аа гэж Синдерелла клиник өөрсдийн тодорхойлолтоноо дурсдсан байдаг. Гоо сайхны эмнэлгүүд, арьс, гоо заслын салонуудын үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, үйлчлүүлэгчдийнхээ үнэлэлэмжийг шинэ түвшинд аваачсанаараа “Синдерелла клиник” салбараа манлайлан ажиллаж байна.
Тус эмнэлэг одоогоос гурван жилийн өмнөөс манай улсын хоёр дахь том дагуул хот болох Орхон аймагт салбараа нээхээр судалж эхэлсэн бөгөөд яг одоо биеллээ олжээ. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалтай, бизнес эрхлэгч байгууллагуудын эдийн засаг сүүлийн хоёр жил зогсонги байсан ч тус эмнэлгийн хамт олон зогсолтгүй зүтгэсээр Эрдэнэт хотод ийнхүү долоо дахь салбараа амжилттай нээжээ. Манай улс шиг цөөн хүн амтай, нийслэл хотоос бусад суурин газруудынх нь өрхийн амьжиргаа, хүн амын дундаж орлого тааруу нөхцөл байдалд шинээр бизнес эрхлэх, тэр дундаа арьс гоо заслын эмнэлэг үйл ажиллагаагаа явуулна гэдэг амаргүй. Гэвч олон жилийн туршлага, тасралтгүй хөдөлмөрийн үр дүнд “Синдерелла клиник” орон нутагт хоёр дахь салбараа нээж чадсан нь бахархууштай билээ. Тиймээс Эрдэнэт хотод оршин суудаг бүх бүсгүйчүүдийн өмнөөс талархлаа илэрхийлэх нь зүй.
Мөн тэдний бизнесийн гол зарчим нь ёс зүй бөгөөд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны салонуудтай ижил төст үйл ажиллагаа явуулалгүй, зөвхөн эмчилгээтэй хавсран хийгддэг арьс арчилгаа хийдгээрээ онцлогтой. Мөн тус эмнэлэг шинэхэн салбараа нээгээд удаагүйн дээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүзүүний гилжгий засах мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр болсныг дуулгахад таатай байна. Энэ бол тус эмнэлгийн тогтмол хэрэгжүүлдэг нийгмийн хариуцлагын хүрээн дэх сайн дурын ажлын ердөө л нэг хэсэг нь билээ. Ингээд тус эмнэлгийн хамт олны шинэ ажилд амжилт хүсье.
- 1

- 2

- 3

- 4

- 5

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/10/18
Оросын боловсролын онлайн үзэсгэлэн болно
-
Дэлхий нийтээр..2022/12/28
Монгол - Хятадын хэвлэл мэдээллийн XIII форум амжилттай боллоо
-
Дэлхий нийтээр..2021/06/28
ЗГ: Хүүхдийн мөнгө, ААН, айл өрхөд үзүүлж буй дэмжлэгийг үргэлжлүүлэх саналаа УИ...
-
Үйл явдал2021/05/30
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
