Тод мэдээ
Чөлөөлсөн газарт 240 хүүхдийн ортой 17-р цэцэрлэгийн өргөтгөл барина
Нийслэлийн Засаг даргын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаармагдмал байршил дахь зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгах шийдвэр гарсан.
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 10 дугаар хороо, 17-р цэцэрлэгийн баруун талын зөвшөөрөлгүй 21 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийлээ.
Энэхүү чөлөөлсөн газарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 240 хүүхдийн ортой 17-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барина.
Цэцэрлэгийн өргөтгөл барих гүйцэтгэгчээр “Тамга-Уул” ХХК шалгарсан бөгөөд энэ амралтын өдрөөс барилгын ажлаа эхлүүлнэ гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Тод мэдээ2021/08/17
УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих ээлжит сургалт б...
-
Тод мэдээ2023/09/13
Үдийн хоолонд шалгалт хийнэ
-
Тод мэдээ2019/06/21
Бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, хэрэглэх хугацаа дууссан зэрэг 163 нэ...
-
Тод мэдээ2021/11/08
Улаанбаатарт өнөөдөр 5628 иргэнийг дархлаажуулна
Сэтгэгдэл