Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Энэ долоо хоногт ажиллах шинижлгээний цэгүүд

Огноо:

,

Сэтгүүлч:

Энэ долоо хоногт буюу 2022 оны 5 дугаар сарын 09-нөөс 15-ныг дуустал Улаанбаатарт ажиллах шинижлгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Тод мэдээ

Б.Чинзориг аваргын алтан медалийн эзэн боллоо

Огноо:

,

"Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн анхны Алтан медалийг Баатарсүхийн Чинзориг авч, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ. "Ханжоу 2022" Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-д ДАШТ-ий мөнгө, "Жакарта 2018" Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг финалын тулаанд Хятадын Тайпэйгийн Лай Чү-Энийг ялснаар Монголын багийн анхны Алтан медалийг ийнхүү эх орондоо авчирлаа. 

Тэрбээр Монголын шигшээ багийн түүхэнд 25, боксын спортоос төрж буй гурав дахь Алтан медальтан боллоо. Тодруулахад, "Инчён 2014" наадамд Д.Отгондалай, "Жакарта 2018" наадамд Э.Цэндбаатар нар боксчдоос тивийн олимпод манлайлж байсан билээ. 

Баатарсүхийн Чинзоригийн аваргын алтан медалийг Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулан өгсөн байна. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

БНХАУ-ын ӨМӨЗО-нд монгол залуусыг суралцуулах хэлэлцээрт гарын үсэг зурав

Огноо:

,

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн 2023 оны 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Хэлэлцээний үеэр Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой хөгжүүлж буй хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар хоёр тал дэлгэрэнгүй ярилцав.

Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны зарим баримт бичиг байгуулсны дотор “Монгол Улсын оюутнуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-д суралцуулах тухай Монгол Улсын БШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа, ӨМӨЗО-ны Боловсролын танхимын дэд дарга Жан Жүньши нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээр 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр болж БНХАУ-ын ӨМӨЗО-ны их дээд сургуулиудад бакалаврт 200, магистр 40, докторт 20 монгол залуус суралцах боломж нээгдэж байгаа юм.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочен айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзана гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Огноо:

,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Артыкбаев Айбек Мухтарович болон бусад албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлж болохуйц ажил, арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд сайд Х.Болорчулуун хэлэхдээ “Хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манай улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийн аль ч оронтой хамтран ажиллахад бэлэн. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, түүхий эдийн асар өндөр баазтай. Мөн үйлдвэрлэл эрхлэхэд нэн тохиромжтой улс юм. Мал аж ахуйн салбарыг онцлон дурдахад мал сүргийн тоон өсөлт тогтвортой нэмэгдэж, жилд 20-25 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой байна” гэдгийг илэрхийлсэн юм.

Харин элчин сайд Артыкбаев Айбек Мухтарович хоёр улсын урт хугацааны бизнес, улс төрийн хамтын ажиллагаа тогтвортой өргөжин тэлж буйг цохон тэмдэглээд Монгол орны мал аж ахуйн салбар цаашид дэлхийн хүнсний салбарын гол төв болон хөгжих ирээдүйтэй хэмээв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ31 минутын өмнө

Б.Чинзориг аваргын алтан медалийн эзэн боллоо

Тод мэдээ37 минутын өмнө

БНХАУ-ын ӨМӨЗО-нд монгол залуусыг суралцуулах хэлэлцээрт гарын үсэг ...

Тод мэдээ43 минутын өмнө

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд...

Тод мэдээ1 цаг 17 минут

Узбекистаны экс ерөнхийлөгчийн охиныг авлигын хэрэгт буруутгажээ

Тод мэдээ1 цаг 20 минут

ЦЕГ: Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна

Тод индэр1 цаг 23 минут

Ц.Цэцэнзориг: “Хөрөнгө оруулалтын сан” Хөвсгөл аймагт хи...

Тод мэдээ1 цаг 28 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр1 цаг 33 минут

УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Өнөөдөр1 цаг 40 минут

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Өнөөдөр1 цаг 44 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2023/10/04

АТГ: Үндэслэлгүйгээр төлбөр хураамж авч байсныг таслан зогсоов

Тод мэдээ2023/10/04

Жилийн хугацаанд 415 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай ба...

Тод мэдээ2023/10/04

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Тод мэдээ2023/10/04

Дүүргүүд өвөлжилтийн бэлтгэлээ хангаад байна

Тод индэр2023/10/04

Б.Мөнхтамир: Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгээ 26 хувиар, бусад ...

Тод мэдээ2023/10/04

Багшийн эрүүл мэндийг дэмжих төв ажиллаж эхэллээ

Тод мэдээ2023/10/04

Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь н...

Өнөөдөр2023/10/04

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна

Өнөөдөр2023/10/04

УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Тод мэдээ2023/10/04

Ногоон байгууламж, барилгын харьцааг 60:40 байлгана

Өнөөдөр2023/10/04

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2023/10/03

Мах боловсруулах салбарын талуудын уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Тод мэдээ2023/10/03

ШӨХТГ-аас торгосон 20 сая төгрөгийг “Хасбанк” төлжээ

Тод мэдээ2023/10/03

“Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын жендэрийн салб...

Тод мэдээ2023/10/03

Буриад улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаеваг хүлээн авч уулзл...

Тод мэдээ2023/10/03

“Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо...

Тод мэдээ2023/10/03

Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа өглөө

Тод мэдээ2023/10/03

Өргөө сүлжээ кинотеатрт ногдуулсан 107.5 сая төгрөгийн торгуулийг хэ...

Өнөөдөр2023/10/03

УИХ: Ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан болно

Өнөөдөр2023/10/03

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Санал болгох