Тод мэдээ
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан маркны нээлт болов

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх анхны өдрийн ёслол тавдугаар сарын 19-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов.
Нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Япон Улсаас Монгол Улсад сууга Элчин сайд Х.Кобаяши, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож үг хэлэв.
Монгол, Япон хоёр улс бичиг соёлын өнө эртний уламжлалтай. Энэ удаагийн дурсгалын маркны сэдэв нь манай хоёр улсын бичгийн соёл бөгөөд Монгол хэлээр бичигдсэн Японы уламжлалт хайкү шүлгийг монгол бичгээр бичиж, Монголын уудам тал нутаг, мойл цэцэг, Японы үзэсгэлэнт сакүра цэцгийг дүрслэн харуулжээ.
Энэхүү марк нь Монгол маркийн түүхэнд 1099 дэх, Японтой холбоотой 17 дахь сэдвийн марк юм. Тухайлбал Зуны XVIII олимп Токио-1964 он, Олон улсын маркийн үзэсгэлэн ЭКСПО-1970, 1991, 2001, 2011 он, Өвлийн XI олимп Саппоро-1972 он, Монгол-Японы найрамдал 1994, 2000 он, Монгол улс, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30, 35, 40 жил, “Томо Юши Вада ба Ике Учи Экан”, “Осами Такаматсу” 2002 он, “Такуми Еада” 2003 он, Сумогийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж 2005 он зэрэг Япон Улстай холбогдох олон марк шуудангийн гүйлгээнд гаргасан байна.
“Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар ёслолд оролцсон хүндэт зочдод дурсгалын марк гардуулав. Маркийг бүтээхэд ахмад дипломатч О.Батсайхан мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажилласан болно.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
-
Тод мэдээ2022/01/25
Нийслэлийн хэмжээнд малын өвчин бүртгэгдээгүй байна
-
Тод мэдээ2025/05/22
МАН-ын Бага хурлаас "Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн" гэж үзжээ
-
Тод зураг2020/05/05
Махчин шувууны хэлбэртэй наалтуудыг байрлуулж эхэллээ
-
Тод мэдээ2024/02/05
318 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр болжээ