Женко Х.Баттулга “Хөгжлийн банк”-тай холбоотой олон арван хэргийн эзэн болж өнөөдөр хуулийн өмнө хариуцлага үүрэхэд тун ойрхон байгаа. Одоо түүнд улс төрийн хорогдох байр чухал. Үүний тулд тэр Ардчилсан намыг ямар ч үнээр хамаагүй өмчлөн авахыг хүссэн.
Тиймдээ ч АН-ын даргын сонгууль гэгчийг зохиож өөрөө өөртөөгөө өрсөлдөн ялж түмний шившиг болсон нь саяханы үйл явдал. Хууль бус үйлдлээ ч тэр Дээд шүүхээр хүчээр зөвшөөрүүлэхийг хүссэн бололтой.
Үүний тулд өөртөө бус бусдад эрсдэлтэй шийдэл олжээ. Эмэгтэйчүүд, ахмадуудыг Улсын Дээд Шүүх руу турхируулж, үймээн самуун үүсгэж улмаар тэднийг зулын гол болохыг үүрэгдсэн байх жишээтэй.

Энэ үйл явдлыг сайн ажиглавал 2017 онд Баянгол зочид буудлын гадаа болсон хэргийн 2-р анги гэмээр. Төмөр замын хэргээр шоронд ороход хүрэх үед, жудочдыг авчиран цагдаа нартай мөргөлдүүлж байсан. Хэрэг явдлын хэлбэр нь өөр боловч агуулга нь адилхан л Х.Баттулгыг шорон руу ачуулахгүй байх зорилготой.

Уг нь бол Улсын Дээд Шүүхээс ямар ч шийдвэр гаргаагүй. Өнөөдөр түүнийг АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Гэтэл Х.Баттулга бусдыг дарамталдаг технологио Улсын Дээд Шүүхэд хэрэгжүүлж шахалт үзүүлж буй нь Шүүхийн тухай болон Шүүгчийн тухай зэрэг хуульд заасан хараат бус байдалд нь халдсан заналхийлсэн, шууд нөлөөлөл гэж үзэхээр байна.

Мөн “Бусдыг амиа хорлоход турхирах нь” эрүүгийн гэмт хэрэг болно. Энэ бол 30 жилийн түүхтэй Монголын Ардчилсан намын бодлого биш. Тийм ч учраас энэхүү зүй бус үйлдлийг АН, намын гишүүд жигшин зэвүүцэж, эсэргүүцэж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Түлшний түгээлтэд асуудал гарч байна. Сарын хугацаанд тээвэрлэгч компаниудын ажил тогтворжино гэж хүлээсэн. Гэвч энэ долоо хоногийн эхээр түлшний цэгүүд түлшгүй боллоо. Нийслэлд 26 ААН түлш тээвэрлэлт хийж буй. Тээвэрлэлтийн мэдээллүүдийг байнга хянаж байна. Энэ 26 ААН-ээс 10 нь шаардлага хангахгүй байна. Иймээс наймд нь сүүлийн удаа сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж байна. Тодруулбал, “Ю Би Холболт” ХХК есдүгээр сарын 15-аас хойш 770 тонн түлш тээвэрлэх ёстой байсан ч 140 тонныг л тээвэрлэсэн байна. Энэ бол үнэхээр хангалтгүй үзүүлэлт. Мөн “Баянбүрд инвест” ХХК 24 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хоёр компанийн гэрээг цуцалж, хар жагсаалтад оруулж байна. Зургаан компани гүйцэтгэлээ давуулан биелүүлжээ. Жишээ нь, “Ихэр Алмаз” ХХК 635 тонныг квотоосоо илүү гүйцэтгээд явж байна. Ийм компаниуд ажил хийхгүй компанийнхаа ажлыг хийж байна. Нийслэлийн 176 мянган айл өрхийн өмнө бид бүгд хариуцлага хүлээж байгаа гэдгээ санах ёстой. Сүүлийн удаа сануулга өгсөн компаниуд гурав хоногийн дотор тээвэрлэлтийг жигдэлж, гүйцэтгэлийг хангаж ажиллах ёстой. Энд байгаа компаниуд анхны жилдээ нүүрс тээвэрлээгүй. ААН-үүд тендер зарлахад "Болно, чадна, боловсон хүчинтэй, машин техник төхөөрөмжтэй" гэж орж ирсэн. Түлш тээврийн ажлыг том компаниудад өгөлгүйгээр жижиг компаниудын үйл ажиллагааг дэмжихийн тулд, нэг ч гэсэн компанийг, нэг ч гэсэн жолоочийг ажилтай байлгах үүднээс хүчин чадалд нь тааруулаад жижиглэж хуваасан. Нийслэлд ажиллах хүч, техник хэрэгсэл байгаа тул гэрээг нь цуцалж байгаа хоёр компанийн ажлыг гүйцэтгэх болно. Гүйцэтгэл хангаж буй компанийн тээвэрлэсэн түлшний тонн тутамд 7000 төгрөгийн нэмэгдэл өгнө. Тиймээс гүйцэтгэлээ хангаж ажилла” гэлээ.

