Тод мэдээ
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Чанар стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг.
Багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг төдийгүй бага насны хүүхдийн эрүүл мэндэд гадаад болон дотоод орчны агаарын чанар шууд нөлөөлж байдаг”-тай холбогдуулан Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар товлож байсан ч хойшлогдсон байна.
Сонсголыг өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 14:00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.
Тод мэдээ
Малын дотор махны нөөцийг бүрдүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
Малын дотор махны нөөц, үйлдвэрлэл, зах зээл, хэрэглээний талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх өдөрлөг боллоо.
Өдөрлөгийн үеэр дотор махны нэмүү өртгийн сүлжээг экспортын өсөлтийг дэмжихэд чиглүүлэн хөгжүүлэх, шинэлэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үүсгэн өргөжүүлэх, биологийн үнэт чанар бүхий уг түүхий эд, бүтээгдэхүүнийг шим тэжээлийн дутлыг нөхөх, бууруулахад хэрэглээг нэмэгдүүлэх сэдвээр холбогдох байгууллагаас мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Европын Холбооноос Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнсний салбарын хөдөлмөр эрхлэлтийг үргэлж дэмжин ажилласаар ирсэн бөгөөд энэ хүрээнд дотор махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлийн нөөц боломж их байгааг онцлон засгийн газраас дэмжиж байгаа нь чухал ажил болж байна” гэв.
УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэчимэг “Бид малын дотор махыг уламжлалт аргаар боловсруулж хүнсэндээ хэрэглэж ирсэн. Сүүлийн жилүүдэд дотор махыг хэрэглэх нь багассан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр бид бүрэн ашиглагдахгүй байгаа хүнсний нөөцийг ашиглан ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах зэрэг асуудалд санал солилцлоо. Өнөөдөр дотор махыг ашиглан чанарын өндөр түвшинд боловсруулан гаргадаг хоол хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа” гэв.
Нэмэлт мэдээллийг хүргэхэд махны үйлдвэрлэлээс жилд Монгол Улс 250 мянган тонн дотор мах гаргадаг бөгөөд үүний 19 хувийг дотоодод хэрэглэдэг. Харин үлдсэн хэсгийг ашиглахгүй хаягдал болгодог байна. Малын дотор мах нь химийн найрлага, биологийн үнэт чанарын хувьд тураг махтай ойролцоо, уургаас гадна эрдэс бодис, төмөр, селен, цайр болон А, В, Д аминдэмээр баялаг хүнс тэжээлийн өндөр ач холбогдолтой түүхий эд юм.
Тод мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагад зочилж, баяр хүргэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан тус байгууллагад зочилж, хамт олонд нь баяр хүргэлээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллага 1945 оны аравдугаар сарын 24-нд олон улсын хууль, эдийн засаг, нийгмийн хөгжил болон хүний эрхийг ханган ажиллахаар байгуулагдсан, энэ нь дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн орших томоохон дэвшил болсон юм.
Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болж НҮБ-д төрийн далбаагаа мандуулжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон 60 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хангах, олон улсын тавцанд өөрийн орны байр суурийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, ардчилал, хүний эрхийг хангах зэрэг олон чиглэлд анхаарал хандуулж ажиллаж ирснийг онцлоод НҮБ Ковид-19 цар тахлын хүнд үед хүн амын 80 хувийг вакцинжуулахад, 2023-2024 оны зудын үед 12,000 малчин өрхөд тусламж үзүүлж, 1.5 сая ам.долларын хандив, тусламж үзүүлсэн зэргээр Монгол Улсын хөгжил дэвшилд олон жилийн турш хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буй НҮБ-ын түншлэл, НҮБ-ын удирдлага, албан хаагчдад талархал илэрхийллээ.
Монгол Улсын “Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэлхий дахины дэвшилтэт үзэл баримтлалыг үндэсний онцлогтойгоо уялдуулан хэрэгжүүлж байна. Үүнд НҮБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичиг чухал дэмжлэг болж буйг Ерөнхий сайд хэллээ.
НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хүний хөгжил, ногоон хүртээмж, хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийн асуудлыг стратегийн тэргүүлэх чиглэл болгон хамтран ажиллаж байна.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэн цагаас бидний харилцаа өргөжин тэлж, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байна. Тогтвортой хөгжлийн зорилтын эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн үндсэн гурван салбарт Монгол Улс багагүй ахиц дэвшил гаргаж буйг тэмдэглээд эдийн засгийн салбарт хурдацтай өсөлт бий болгож чадаж буйг онцоллоо.
Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлтөө илүү тогтвортой байлгах, хурдтай хөгжихийн төлөө хамтарсан Засгийн газар байгуулж, хөгжлийн 14 мега төслийг бүс нутаг, хөрш орнууд, хөгжлийн түнш байгууллагуудын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхээр зарлаад байна. “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн 17 зорилтыг хангахад чухал хувь нэмэр болох 14 мега төсөл, 14 реформ болон “Алсын хараа-2050” үндэсний хорооны үйл ажиллагааг уялдуулан ажиллахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын баг онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ. Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд шинэ түвшинд ахиж, “хөгжлийн тусламж”-аас илүүтэй “хөгжлийн хамтын ажиллагаа”-нд төвлөрч буй. Цаашид хүний нөөц, хиймэл оюун ухаан, ногоон шилжилт зэрэг гурван том асуудалд анхаарч ажиллах нь зүйтэйг Ерөнхий сайд онцолж НҮБ-ын дэмжлэг, манлайлал, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, агуулга, цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа дахин илэрхийлэв.
Тод мэдээ
Хамтын ажиллагааны талаар санал солилцов
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Бүгд Найрамдах Франц Улсын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Режис Колкомбе, хурандаа Марк Разафиндранали, хурандаа Винсент Тиссиер Да Маллраис болон Иргэний аюулгүй байдлын бүсийн зөвлөх, хошууч Кристоф Бауманн нар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тодруулбал, төслийн хүрээнд нийлүүлэгдсэн ангар, дэд бүтэц, нисдэг тэрэг, сургалтын дадлагажуур болон нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүний сургалтын үйл явцтай танилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Тус анги нь 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 139 удаагийн шуурхай дуудлагаар 193 иргэн буюу 144 насанд хүрсэн иргэн, 49 хүүхдийн эрүүл мэндийг авран хамгаалж, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм. Цаашид баруун, зүүн, хойд, өмнөд бүсийн төвүүдэд нисэх нэгж байгуулан, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Тод мэдээ2019/08/12
Барилгын материалын үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байна
-
Өнөөдөр2024/05/31
“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг болж байна
-
Өнөөдөр2019/09/10
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
-
Өнөөдөр2024/07/05
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио ...