Дэлхий нийтээр..
1.8 км урттай үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажил эхэллээ
Хан-Уул дүүргийн 8, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын аманд 1.8 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ.
Тодруулбал, тус байршилд түр зуурын усархаг бороо ороход авто зам, талбай усанд автаж, улмаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Тиймээс тус асуудлыг шийдвэрлэх үүднээс НЗДТГ-ын захиалгаар Геодези, усны барилга, байгууламжийн газар 1.8 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн барилга угсралтын нэгдүгээр ээлжийн ажлыг ийнхүү эхлүүлээд байна.
Тухайн хэсэгт улсын онц чухал объект болох Эх нярайн эрүүл мэндийн үндэсний төв-2, Архивын ерөнхий газар болон томоохон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхэлдэг тул хөдөлгөөний эрчим ихтэй. Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажлыг 2022-2023 онд хийж гүйцэтгэх бөгөөд эхний ээлжийн ажлыг 2022 оны наймдугаар сарын 20-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
