Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Явган замыг хотын төвд багадаа 2.5-3 метр, цаашлаад 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргатай хамт Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ, гүйцэтгэгч компанийн төлөөллүүд байлцсан юм.

Хотын мээр болон холбогдох албаныхан дараах байршлуудад хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын явцтай биечлэн танилцсан. Үүнд:

-Бага тойруу, Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Нэгдсэн үндэстний гудамжинд явган, дугуйн зам шинээр барих болон засвар шинэчлэлт

-Жамъяан гүний гудамжны явган, дугуйн зам шинээр барих болон засвар шинэчлэлт / ICC TOWER /

-Чингисийн өргөн чөлөөний дагуу Төв шуудангийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэлх хэсэгт явган, дугуйн зам шинээр барих болон засвар, шинэчлэлт зэрэг багтсан. 

Энэ онд нийслэлд хийж буй явган болон дугуйн замын шинэчлэл, өргөтгөлийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Хөдөлгөөн зохицуулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Одбаяраас тодрууллаа.

-Энэ жил нийслэлийн хэмжээнд 13 байршилд явган хүний зам шинэчлэн засварлаж байна. Эдгээр замууд нь хүн амын нягтаршил өндөртэй, түгжрэл, зорчилт ихтэй авто замуудыг сонгон засаж байгаа. Түүнчлэн эдгээр байршилд явган хүн зорчих боломж хомс, явган хүний зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн байгаагаас авто замд улам ачаалал үүсгэж байна гэж үзсэн. Тиймээс дээрх байршлуудад явган болон дугуйн замыг тохижуулан шинэчилж байгаа юм. Явган хүний замыг хамгийн багадаа 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байгаа. Жамъян гүний гудамжаас Баянзүрхийн 26 дугаар хороо хүртэл явган хүний зам шинээр тавьж байна. Их сургуулийн гудамжинд гэхэд явган хүний зам 3 метр боловч барилгын түр хашаа шахаж орж ирснээс болж хүмүүс алхахад хүндрэлтэй байсан. Тэгвэл энэ замыг л гэхэд 4.5-6.5 метр өргөн болгож байна.

-Явган хүний болон дугуйн замд саад бартаа их байдаг тухай иргэд шүүмжилдэг. Ургаа мод, сандал, гэрлийн шон, барилгын хашаа, сурталчилгааны самбар гэхчлэн олон саад байгаагаас явган алхах, дугуй унахаас хүмүүс төвөгшөөдөг. Энэ бүхнийг тооцож, тохижилтдоо анхаарч байгаа юу?

-Тохижилт хийх байршил болгонд судалгаа хийсэн. Аль байршилд сурталчилгааны самбар, аль хэсэгт сандал суудал байна гэхчлэн судлаад хүн алхахад саадгүй, коридор зам үүсгэж байна. Түүнчлэн тусгай хэрэгцээт иргэд зорчиход саадгүй байх, хөтөч хавтан хийх, авто замтай нэг түвшинд огтлолцуулах зэрэг стандарт шаардлагад нийцсэн зам хийхэд онцгой анхаарч буй юм. Тэрэгтэй хүүхэд түрж явах, бага насны хүүхдээ хөтлөөд алхахад ч саадгүй байхаар тооцсон.

-Зам дагасан ногоон байгууламжийг хэрхэн хамгаалж байна вэ?

-Явган зорчигч, дугуйн замаа нэгдүгээрт анхаарч байна. Мэдээж түүнээс гадна ногоон байгууламжид анхаардаг. Ядарсан үедээ суух, амрах нөхцөлийг бүрдүүлж байгаа.

-Явган болон дугуйн замын ажил хэдий хүртэл үргэлжлэх вэ?

-Өргөн зургаараа бол 2023-2024 онд ч үргэлжилнэ. Энэ жилийн хийж буй байршлуудын ажлыг аль болох яаравчлан дуусгахаар зорьж байна. Ялангуяа Их сургуулийн гудамж оюутан залуус цуглах үеэр ачаалал ихтэй болдог. Тиймээс хотын төвд хийгдэж буй тохижилт, шинэчлэлийг наймдугаар сарын 20 гэхэд дуусгахаар зорьж байна. Дараа нь Парисын гудамж, Гранд плазагийн урд хэсэг, 3,4 дүгээр хороолол орчмын явган замыг засварлана.  Энэ жилийн тохижилтын ажил арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэлээ.

Явган болон дугуйн замыг олон улсын түвшинд хүргэх хотын бодлогыг дэмжиж, тохижилтыг иж бүрэн гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдэд талархаж байгаагаа Нийслэлийн Засаг дарга илэрхийлсэн юм. Улаанбаатар хотын Бага тойрууд ажлын байр, хүмүүсийн төвлөрөл их байгаагаас түгжрэлийн гол шалтгаан үүддэг нь судалгаагаар батлагдсан. Тиймээс Бага тойрууд явган замыг шинэчлэх шаардлага тулгараад буй юм. Ингэхдээ авто машины зорчилтод саад болж буй хөндлөн зогсоолыг хэвтээ тэнхлэгт шилжүүлэх, явган замыг 2.7 метрээс багагүй болгон өргөтгөх зэрэг ажлуудыг хийж байна. Товчоор бол хүмүүс хотын төвд машин унахгүйгээр ажлаа амжуулах боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгааг мэргэжилтнүүд тодотгосон.

Энэ ажилд аж ахуйн нэгж байгууллагууд идэвх, санаачилга гаргаж байгаа нь талархууштай. Тухайлбал, Петоровис ХХК Туушингаас Спортын ордон хүртэлх замд байрладаг төв оффисийнхоо 12 машины гараашийг буулгаж, явган замыг өргөтгөсөн сайн жишээ байна. Түүнчлэн Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэлх явган замын тохижилт олны анхааралд өртөөд буй. Ялангуяа Төв номын сангийн эсрэг талд KFC орчмын машины зогсоолыг цэгцэлж, явган хүмүүс чөлөөтэй зорчих боломж бүрдүүлж байгааг дэмжиж буйгаа иргэд илэрхийлж байлаа.  

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Мэдэгдэл

Огноо:

,

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 2.3-т “Бүлэг нь аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд бүлгээс гаргасан шийдвэр нь улс төрийн шийдвэр байна.” мөн 7.1.4-т Бүлгийн дарга “Бүлгийн ээлжит болон ээлжит бус хуралдааны товыг тогтоон зарлаж, бэлтгэл ажлыг хангуулна” гэж заасан.
 
Үүний дагуу Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит бус хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12:00 цагт бүлгийн хуралдааныг хуралдуулах товыг тогтоон зарласан.
 
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын нэр бүхий гишүүдээс бүлгийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн бөгөөд тус өдөртөө бүлгийн дэд дарга У.Отгонбаяр болон нэр бүхий гишүүд нь дүрмийн бус хуралдааныг дур мэдэн зохион байгуулсан ноцтой үйлдэл гаргалаа.
 
Энэхүү үйлдэл нь Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн үйл ажиллагааны дүрэм болон нь Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдааны дэгийг зөрчсөн болно.
 
Иймд 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит бус хуралдаан нь дүрмийн бус, түүнээс гаргасан улс төрийн шийдвэр нь хүчингүй болохыг мэдэгдье.
 
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ
МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ



 
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.

Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.

Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.

Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.

Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ

Огноо:

,

“Авто март худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө шилжүүлээгүй залилсан байна” гэх дуудлага, мэдээлэл 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
 
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй "Н" Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээ үзүүлж бусдыг залилсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
 
Энэ төрлийн залилах гэмт хэрэг удаа дараа бүртгэгдэж байгаа тул иргэн та “Шилжүүлсэн” гэх үгэнд бус өөрийн дансаа шалгаж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ6 цаг 40 минут

Мэдэгдэл

Тод мэдээ11 цаг 19 минут

Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжи...

Тод мэдээ11 цаг 22 минут

Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлс...

Тод мэдээ11 цаг 45 минут

Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай ший...

Тод мэдээ11 цаг 47 минут

Орон сууцны үнэ өссөн байна

Өнөөдөр11 цаг 51 минут

Зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Тод мэдээ2025/10/14

Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүү...

Тод мэдээ2025/10/14

Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна

Тод мэдээ2025/10/14

Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17,...

Тод мэдээ2025/10/14

2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590...

Тод мэдээ2025/10/14

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна

Тод мэдээ2025/10/14

Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шат...

Тод мэдээ2025/10/14

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсд...

Өнөөдөр2025/10/14

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Тод мэдээ2025/10/14

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төр...

Тод мэдээ2025/10/14

Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов

Тод мэдээ2025/10/13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийх төрийн а...

Өнөөдөр2025/10/13

Иргэд, жолооч нарын анхааралд!

Тод мэдээ2025/10/13

Д.Мөнхбаатар: ААН-үүд “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулан...

Тод мэдээ2025/10/13

Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, у...

Тод мэдээ2025/10/13

Х:8 Найрамдал чиглэлийн замналд шинээр 8 зогсоол нэмэгдлээ

Тод мэдээ2025/10/13

“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ

Тод мэдээ2025/10/13

“Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аян өрнөж байна

Өнөөдөр2025/10/13

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна

Өнөөдөр2025/10/13

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

Өнөөдөр2025/10/13

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/10/10

Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ

Тод мэдээ2025/10/10

Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ

Тод мэдээ2025/10/10

Автотээврээр 62.3 сая тонн ачаа тээвэрлэжээ

Тод мэдээ2025/10/10

Итали улс “Милано-Кортина 2026” өвлийн олимпын үеэр дэлхий даяар...

Санал болгох