Тод мэдээ
Сурах бичгийн нөхөн хангалт хийхэд бэлэн боллоо
Ерөнхий боловсролын сургуулийн номын сангаар дамжуулан бага ангийн сурах бичгийг төрөөс үнэ төлбөргүйгээр, суурь, бүрэн дунд боловсролын суралцагчдад багцын түрээсээр тус тус хэрэглүүлдэг.
2022-2023 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 77,593 сурагч шинээр элсэн орж байгаа болон номын сангаар хэрэглүүлж буй сурах бичгийн элэгдэл, хорогдол, хүртээмжтэй холбоотой нөхөн хангалт хийхэд шаардагдах сурах бичгийг хэвлэлийн компаниуд гэрээний дагуу хэвлэж, түгээх ажлын явцтай танилцлаа.
Энэ хичээлийн жилд бага боловсролын 35 нэр төрлийн нийт 1,211,000 ширхэг, дунд ахлах ангийн 102 нэр төрлийн 1,048,000 ширхэг, казах тува хэл дээрх болон тусгай хэрэгцээт боловсролын 6 нэр төрлийн 15,000 ширхэг нийт 143 нэр төрлийн 2,274,000 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлэхээр хэвлэлт, түгээлтийн ажил хэвийн явагдаж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.
Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.
2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Тод мэдээ
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2020/12/17
Монголын сайтын холбоо үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тууштай хамгаалахаа мэдэгдл...
-
Өнөөдөр2023/07/25
Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно
-
Тод мэдээ2023/04/07
УИХ: Нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн тайланг хэлэлцэв
-
Тод зураг2019/10/08
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Сэтгэгдэл