Өнөөдөр
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүдийн хуралдаан болно

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2019.11.04/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж байна.
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
- Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
- Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- Хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагатай эсэх талаарх Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд.
Өнөөдөр
АНХААР: Авто зам, замын байгууламжийн хөдөлгөөнийг түр хаана
Дадлага, сургууль явагдах газруудад өнөөдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдрийн 15:55-16:10 цагийн хооронд авто зам, замын байгууламжийн хөдөлгөөнийг түр хаах юм. Иймд иргэд та бүхэн зарлан мэдээллийн дохио дуугарах үед дадлага, сургуульдаа идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Өнөөдөр
"Суу, нуугд, хүлээ"
Өнөөдөр 16:00 цагт улс орон даяар "Зарлан мэдээллийн дохио"-гоор ард, иргэд нүүн шилжих дадлага, сургуулилтыг зохион байгуулна. Иймд иргэн та дадлага, сургуулийн үеэр барилга байгууламжаас гарч аюулгүй талбайд очин өөрийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Зарлан мэдээлэх дохионы үеэр юуг анхаарах ёстой вэ?
“Суу-Нуугд-Хүлээ” зарчмыг баримтлан орон сууц, өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах тухай мэдээлэлтэй танилцана уу.
Нэгдэх дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.
Өнөөдөр
АНХААР! Цугларах газрын байршлууд
Өнөөдөр 16:00 цагт улс орон даяар "Зарлан мэдээллийн дохио"-гоор ард, иргэд нүүн шилжих дадлага, сургуулилтыг зохион байгуулна. Иймд иргэн та дадлага, сургуулийн үеэр барилга байгууламжаас гарч аюулгүй талбайд очин өөрийн аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын газраас зөвлөж байна.
ТА БҮХЭН ЦУГЛАРАХ ГАЗРУУДЫН БАЙРШЛЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ...
-
Тод мэдээ2021/08/30
Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 10 хувь нь тээврийн хэрэгслээс үүсдэг
-
Тод мэдээ2019/06/27
Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түд...
-
Тод мэдээ2022/08/02
Гэрэл дохио, гэрэлтүүлгээр найдвартай хангахыг үүрэг болголоо
-
Өнөөдөр2023/04/14
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Сэтгэгдэл