Тод мэдээ
Зорчигч урсгал ихтэй чиглэлүүдэд автобусны тоог нэмэв
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал болон нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал ихсэж, Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Тодруулбал, наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 12 чиглэлд 15 автобус, амралтын өдрүүдээр таван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд нэмэлтээр явуулж байгаа юм.
Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд Нийслэлийн Нийтийн тээврийн газраас нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчийн урсгал нэмэгдсэн дараах зургаан чиглэлд ес орчим автобусыг есдүгээр сарын 1-ээс эхлэн нэмж явуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгааг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас тодотгож байна. Үүнд:
- Ч:16А "Баруун салаа - Шинэ зам - 5 шар"
- Ч:72 "Богдхан амралт - Ар зайсангийн гудамж - Сүхбаатарын талбай”
- ХО:9 "Био-Сонсголон - 5 шар"
- ХО:11 "Хонхор - Ургах наран хороолол - Офицеруудын ордон"
- ХО:12 "Мал бордох - 5 шар"
- ХО:13 "Баруун түрүү /эцэс/ - 5 шар" гэсэн чиглэлүүд багтаж байгаа юм.
Тод мэдээ
Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.
НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм.
Тод мэдээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ
Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Тод мэдээ
Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхийн тэмцээнд оролцоно
-
Тод индэр2023/06/26
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо болно
-
Тод мэдээ2020/03/02
Улаанбаатар руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 3-ны 06:00 цагт нээнэ
-
Өнөөдөр2022/08/25
Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр болно
-
Чөлөөт бүс2020/06/19
Бразил Улс шүгэл үлээгчийн тогтолцоог сайжруулж байна
Сэтгэгдэл