Дэлхий нийтээр..
Зам, тээврийн салбарын мэргэжилтэн бэлтгэнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад харилцааны сайдын нэгдүгээр орлогч Алейник Сергей Фёдоровичтай уулзаж хоёр улсын дэд бүтцийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Сайд С.Бямбацогт “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр Зам, тээврийн хөгжлийн сайд Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар ажиллахаар тогтоосон тул миний бие энэ үүргийг хүлээж ажиллана. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан. Ирэх оны эхний улиралд багтаан Засгийн газар хоорондын комиссын хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол, Беларусь хоёр улсын хооронд тээвэр эрчимтэй хөгжиж байгаа.Үүнийг дагаад худалдаа, эдийн засаг өргөжин тэлж байна. Ачаа тээвэр бол эдийн засгийн гол судас нь байдаг. Тээврийг тасралтгүй, эрчимтэй байлгах чухал. Беларусь улсад зам тээврийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, туршлага судлуулах сонирхолтой байна” хэмээв.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад харилцааны сайдын нэгдүгээр орлогч Алейник Сергей Фёдоровичийн зүгээс хоёр улсын ачаа тээвэр, транзит тээврийн зөвшөөрлийг нэмэгдүүлэх, замын салбарт шаардлагатай техник хэрэгслээр туслах, манай улсын мэргэжилтнүүдийг Беларусь улсад техникийн сургалтад хамруулах бүрэн боломжтойг, дан ганц тээврийн салбарт бус боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн манай улсад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа зарим төсөл, хөтөлбөрүүдэд анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.
Сайд С.Бямбацогт тус төслүүдэд анхаарал хандуулан, эрчимжүүлж, үр дүнтэй болгохоо илэрхийлж, хоёр тал цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирлоо.
Ташрамд дурдахад хоёр улсын тээврийн салбарт хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд 2015 онд Улаанбаатар хотод 20 ширхэг МАЗ маркийн их багтаамжийн угсраа автобус нийлүүлсэн нь өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа юм. Мөн өнгөрсөн хугацаанд Беларусь улсаас авто замын засвар, арчлалтын 42 ширхэг техник хэрэгсэл нийлүүлээд байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Тод зураг2020/03/18
Монгол Улсад коронавирусний 5 дахь тохиолдол бүртгэгдлээ
-
Дэлхий нийтээр..2023/04/14
УИХ: Ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Дэлхий нийтээр..2023/09/21
Нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт оруулна
-
Тод зураг2019/09/09
Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар дулаарна
