Чөлөөт бүс
Дуучин Н. Ундралын шинэ уран бүтээл “Дурлаарай” дууны клип цацагдлаа

Монгол түмний таалан соёрхдог урлагийн нэгэн төрөл бол бидний хэлж заншсан нийтийн дуу билээ. Уртын болон ардын, рок поп, хип хоп, сонгодог, поп опера, эстрад гэх мэт дууны урлагийн олон төрлүүдээс нийтийн дуу нь ард олны таалалд илүүтэй нийцдэг аж. Тэгвэл сүүлийн жилүүдэд нийтийн дуу нь эстрад болон поп урлагтай сүлэлдэн хөгжиж буй үзэгдлүүд ихсэх болсон. Түүний тод илрэл нь дуучин Н.Ундралын “Хайраа”, “Дурлаарай” зэрэг дуунууд юм.
МУСГЗ Ш.Гүрбазарын шүлгээр бүтсэн “Сайхан ч юмдаа Монгол хүн болж төрөх” хэмээх дуугаа хит болгон амилуулж түмэн олонд танигдсан дуучин Н.Ундралыг нийтийн дуучин хэмээн нийтээрээ ойлгодог. Гэтэл түүний сүүлийн үеийн уран бүтээлүүд нь поп маягтай байгаа нь дууны урлагийнхан болоод сонсогчдынхоо дунд түүнийг “Поп дуу дуулдаг нийтийн дуучин” хэмээн нэрлэх болжээ.
Ингээд та бүхэндээ дуучин Н.Ундралын поп маягтай нийтийн дуу буюу Д.Мөнхабаярын аялгуу, Татар хамтлагийн Заяагийн шүлгээр бүтсэн “Дурлаарай” хэмээх дууны клипийг хүргэе.
Чөлөөт бүс
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг:
- Толгой өвдөх, толгой эргэх
- Огиулах, бөөлжих
- Ядрах, сульдах
- Ханиалгах
- Ухаан балартах

Чөлөөт бүс
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.
- Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна.
- Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
- Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
- Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана.
Чөлөөт бүс
Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

-
Өнөөдөр2022/01/19
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Тод мэдээ2021/05/17
Допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгоно
-
Өнөөдөр2024/12/13
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн
-
Тод зураг2020/05/22
Хар ялаа устгалыг нийтийн эзэмшлийн 17 байршилд хийж байна