Өнөөдөр
УИХ: Байнгын болон түр хороодын хуралдаан болно
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2022.11.01/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
2 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
· Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022.10.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/ |
11.00 |
“Их засаг” |
3 |
Түр хороо /Ковид-19/ |
· Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
4 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Удирдамж батлах тухай/ · Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох |
15.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
Өнөөдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 23-наас 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 26-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд нутгийн баруун хагаст, 24-26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Өнөөдөр
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл мисс З.Номинзулыг хүлээн авч уулзлаа
Мексик улсад болсон “Miss Universe 2024” 73 дахь удаагийн тэмцээнийг МҮОНТ үзэгч түмэндээ шууд дамжуулан хүргэсэн.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал Г.Гэрэл өнөөдөр тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон МҮОНТ-ийн "Tune in" хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч мисс З.Номинзулыг хүлээн авч уулзлаа.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл “Miss Mongolia 2023” наадмын үндэсний ялагч З.Номинзулд баяр хүргэн, дурсгалын зүйлс гардуулж, амжилт хүссэн юм.
Мисс З.Номинзул нийгмийн хариуцлагын хүрээнд “Боловсролын тэгш хүрээмж”-ийг хөндөн ажиллахыг зорьж байна.
Түүний энэ санаачилгыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Өнөөдөр
Архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ
Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран 11 дүгээр сарын 18-27-ны хооронд зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн үзмэр нь хэсгээс бүрдэх юм. Тодруулбал,
- 1639 онд Өндөр гэгээн Занабазарын “Шар бөсийн орд” байгуулагдаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын шав тавигдсанаас эхлээд Өргөө, Их Хүрээ, Нийслэл Хүрээ хэмээн нэрлэгдэж байсан үед холбогдох үзмэрүүд тавигдсан. Үүнд, Өндөр гэгээн Занабазарын хөрөг зураг, Өндөр гэгээн хийгээд Эрдэнэ зуугийн хийдийн түүхэнд зориулсан сурвалж зохиолын хуулбар, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Анхны Өргөө”, “Хүрээний нүүдэл” уран зураг, хутагтын “Ривогэжайганданшаддувлин“ хийдийн уран зураг, Их Хүрээг Сэлбийн хөвөөнд суурьшуулсан, Хүрээний хурал номын гол хэсгээс Хятад худалдаачдыг нүүлгэн шилжүүлсэнд холбогдох архивын баримтыг байрлуулжээ.
- 1924 онд нийслэл хотын Түр, Жинхэнэ захиргааны анхны дарга М.Баярын гэрэл зураг, Нийслэл Хүрээг Улаанбаатар хот хэмээн нэрийдэх, хотын түр захиргааг жинхэнэ захиргаа болгох тухай Улсын Анхдугаар Их Хурлын тогтоол, нийслэлийн Түр Захиргааны дарга, гишүүдийг сонгож томилсныг баталсан Хороодын төлөөлөгчдийн хурлын тогтоол, Түр захиргааны дүрмийг баталсан Ардын Засгийн газрын хурлын тогтоол, Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм, Улаанбаатар хотын захиргааны газрын дагаж явах дүрэм, Улаанбаатар хотын олон хороодын дарга нарын дагаж явах дүрмийн бичмэл болон хэвлэмэл эх, Нийслэлийн Түр, жинхэнэ захиргааны тамга, 15 дугаар хорооны захирлагын тэмдэг, Нийслэлийн хороодын төлөөлөгчдийн анхдугаар хурлын тогтоол, Хотыг сайжруулах комиссын хурлын тогтоол, хотын жинхэнэ харьяат болохыг хүсэгчид, хотын амьдралыг харуулсан баримт, гэрэл зургийг байрлуулсан байна.
- 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хууль, Үндсэн хууль зохиох бэлтгэл ажил, Анхдугаар Үндсэн хуулийн төсөл зохиох комиссыг томилсон тогтоол, Д.Бодоо, Ж.Цэвээн нарын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл, Анхдугаар Үндсэн хуулийг баталсан Улсын Их Хурлын тогтоол, Үндсэн хууль зохиох комиссын гишүүд болон Үндсэн хуулийн төслийг боловсруулах, баталсантай холбогдох гэрэл зургийг байрлуулжээ. Үзэсгэлэн Хангарди ордны "Б" байрны нэг давхарт энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
-
Тод мэдээ2021/10/08
Нийслэлд гурав хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй
-
Тод мэдээ2023/04/26
Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн зөвлөл байгууллаа
-
Тод мэдээ2024/05/31
"Бэлтэс Мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэрги...
-
Тод мэдээ2023/04/13
УИХ: Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж ү...