Тод зураг
БНХАУ-аас 120 кг сам хорхойн мах хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ
Энэ сарын 09-ны өдөр иргэн Ж нь БНХАУ-аас 120 кг сам хорхойн мах, 2770 кг загасны мах, 240 кг пүнтүүз, 144 кг шар буурцагны мах гэх бүтээгдэхүүнийг хууль зөрчин Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн саатууллаа. Эдгээр бүтээгдэхүүн гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэлгүй байжээ.
Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж импортлохоор хуульчилсан.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Тод зураг
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.
Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.