Тод мэдээ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Энэ удаагийн өдөрлөгт "Онч нүүдэл" ХХН хамтран оролцож байна.
Энэ сарын өдөрлөгийг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, мөн Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, МН ТАУР 16 давхар 1611 тоот "Онч нүүдэл" ХХН-ийн байранд очиж иргэний, захиргааны, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг тав дахь жилдээ тогтмол зохион байгуулж байна.

Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

