Дэлхий нийтээр..
Зам, тээврийн салбарын 56 үйлчилгээг цахимжуулна
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод өнөөдөр /2022.12.06/ зам, тээврийн салбарыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах чиглэлээр гаргасан зөвлөмжөө хүргүүллээ.
Сайд С.Бямбацогт энэ үеэр салбарын 56 үйлчилгээг бүрэн цахимжуулж, хүний оролцоо, хүчин зүйлээс хамааралгүй нээлттэй, ил тод, болгох талаар анхаарч байгаагаа хэллээ. Цаашид Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж, бодлогын чанартай өөрчлөлтийг хийж үр дүнд хүргэхээр хоёр тал тохирлоо.
Эх сурвалж: ЗТХЯ
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2023/04/05
“Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган 2023” болно
-
Үйл явдал2021/12/28
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай байна
-
Дэлхий нийтээр..2025/10/09
С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт ба...
-
Дэлхий нийтээр..2020/09/18
"Анна Каренина" УДЭТ-ын тайзнаа тавигдана
