Дэлхий нийтээр..
Хөгжлийн банк: Төрийн өмчит компаниудын 911 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байна
Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 803.7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 714.0 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2022 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 30.9 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 911 тэрбум төгрөгийн, 69.1 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2020/11/05
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх сарын 19-ний өдрөөс амарна
-
Тод зураг2020/05/22
Кембриджийн их сургуулийн бүх лекцийг 2021 оны зун хүртэл цахимаар орно
-
Дэлхий нийтээр..2020/09/08
“Ипотекийн зээлийн хэрэгжилт”-ийн талаар арилжааны банкуудын удирдла...
-
Дэлхий нийтээр..2022/02/24
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган 2022” энэ оны дөрөвдүгээр сард б...
