Тод мэдээ
Цагаачийн гарах, орох мэдэгдлийг цахимаар бүртгэж байна

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь хэсэгт Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн Монгол Улсын хилээр гарах орохоосоо 72 цагаас доошгүй хугацааны өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ гэж заасан.
Тэгвэл Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн гарах-орох мэдэгдлээ https://immigration.gov.mn/mn/immigrant-entry/ хуудсаар илгээж, цахимаар бүртгүүлэх боломжтой боллоо.
Санамж:
Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь жилд 180 хоногоос илүү хугацаагаар гадаад улсад зорчих тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад оршин суух үнэмлэхээ түр хаалгана.
Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн жилд 180 хоногоос дээш хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цагаачлах зөвшөөрлийг хүчингүй болгож болно.
Гарах-орох мэдэгдэл бүртгэсэн, бүртгэхээс татгалзсан тохиолдолд холбогдох хариуг мэдэгдэнэ.
Хэрэв таны гадаад улсад зорчих хугацаа жилд 180 хоногоос хэтрэх тохиолдолд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн "оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх хүсэлт гаргах" цонхоор эсхүл Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирнэ үү гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
-
Тод мэдээ2025/06/06
Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх ...
-
Өнөөдөр2025/09/09
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
-
Тод индэр2022/10/20
Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгана
-
Тод индэр2020/10/21
Өмнөговь аймгийн Шуурхай штаб хуралдлаа