Дэлхий нийтээр..
Хилийн бүс нутгуудад самар олборлож байгаа иргэдийг уулнаас буулгах арга хэмжээг хэрэгжүүлж байна
Энэ оны 11 сарын 20-25-ныг хүртэлх хугацаанд тус хамгаалалтын захиргааны Цагаан-үүр хэсгийн байгаль хамгаалагч нар, сумын хилийн цэргийн дугаар ангитай хамтран Хээгт, Дээрхийн гол, Дээрхийн нуруу зэрэг газруудаар хяналт шалгалтаар ажиллах хугацаандаа байгалийн дагалдах болох самар түүж байгаа иргэдтэй уулзаж, хуулийн зөвлөгөө, гарын авлага санамж өгч ажилласан байна.
Мөн 12 сарын 13-17-ныг хүртэлх хугацаанд байгаль хамгаалагч нар Байгалийн Дурсгалт Газар дахь Даяндээрхийн нуруунд самар түүж байгаа 11 машинтай 90 орчим иргэдийг уулнаас буулгаж ажилалаа гэж Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас мэдээллээ.




Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Үйл явдал2024/11/11
Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчт...
-
Дэлхий нийтээр..2020/10/01
Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн оров
-
Тод зураг2020/06/09
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2021/02/17
Ерөнхийлөгч Х.Баттулга энхийг сахиулагчидтай цахим уулзалт хийлээ
