Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

Огноо:

,

Сэтгүүлч:

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 19-21-нд  ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2019 оны 11 дүгээр сарын 19-ний  08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон  Завхан голын эх,  Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн,  Монгол Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн  хойд хэсгээр  2-7 хэм, бусад нутгаар 6-11 хэм  хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын нутаг болон Хангай, Хөвсгөлийн уулсаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 20, 21-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 22,23-нд бүх нутгаар хүйтний эрч чангарна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод зураг

Сэлбэ 20 минутын хот

Огноо:

,

Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм.

Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана

Огноо:

,

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.

Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.

Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.

Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.

Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.  

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Огноо:

,

П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж,  9 цаг 40 минутад үднэ.

Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал12 цаг 57 минут

“Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо

Үйл явдал13 цагын өмнө

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжи...

Үйл явдал13 цаг 7 минут

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нэ...

Үйл явдал13 цаг 27 минут

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргө...

Үйл явдал13 цаг 42 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал ...

Үйл явдал14 цаг 1 минут

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ...

Үйл явдал14 цаг 6 минут

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаа...

Үйл явдал2026/10/23

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт болл...

Үйл явдал2026/10/23

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Хэн юу хэлэв...2026/10/23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч ба...

Үйл явдал2026/10/23

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алд...

Үйл явдал2026/10/23

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

Үйл явдал2026/10/23

Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 6...

Үйл явдал2026/10/23

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэм...

Үйл явдал2026/10/22

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд...

Үйл явдал2026/10/22

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллэ...

Үйл явдал2026/10/22

“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөт...

Үйл явдал2026/10/22

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай э...

Үйл явдал2026/10/22

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч ...

Үйл явдал2026/10/22

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Дэлхий нийтээр..2026/10/22

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Үйл явдал2026/10/21

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Үйл явдал2026/10/21

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Үйл явдал2026/10/21

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьта...

Үйл явдал2026/10/21

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Үйл явдал2026/10/19

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг ...

Үйл явдал2026/10/19

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэ...

Үйл явдал2026/10/19

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 9...

Үйл явдал2026/10/19

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч...

Үйл явдал2026/10/19

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Санал болгох