Дэлхий нийтээр..
Төв аймгийн Эрдэнэ суманд мал бэлчээрлэхэд хүндрэл үүсээд байна
Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан болон бусад холбогдох албаныхан өвөлжилт хүндэрч буй аймаг, сумуудад ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт ажиллаж, тус сумын 1 дүгээр багийн малчин өрх н.Даваасүрэнгийн аж байдалтай танилцлаа.

Гэргий С.Даваагийн хэлж буйгаар өнгөрсөн 30 жилд байгаагүй цастай жил болж буйг дурдлаа. Тэднийх хүн хүч багатай учраас ихэнх бог малаа айлын малтай нийлүүлж өвөлжүүлж, цөөн тооны богоо өөрөө маллаж байгаа гэнэ. Хэдийгээр цөөхөн малтай хэдий ч цас ихтэй, бэлчээрлэх боломжгүйгээс малаа тэжээж байгаа бөгөөд өнгөрсөн намар 200 боодол өвс базаасан ч хэдийнэ дууссан гэнэ. Иймд Сумаас өвс тэжээл авч байгаа ч зам даваа хаагдсанаас сүүлийн хэд хоног сум руугаа ч явж чадахгүй байгаа тухайгаа учирлаж байлаа.

Сум, орон нутгийн удирдлагууд болон Улсын оцгой комиссын зүгээс тус айлд хүнс, эрүүл мэндийн тусламжийн багцыг энэ үеэр хүргүүллээ. Эрдэнэ сумын хувьд нийт нутаг цасан бүрхүүлтэй, 1, 4, 5 дугаар багуудын нутаг дэвсгэрт малын бэлчээр муу, гуу жалгандаа 40-50 см , бусад газартаа 20-30 см, мал бэлчээрлэхэд хүндрэл үүсээд байгаа юм.
Малчид байгалийн хадлан 8256.5 тн өвс, ногоон тэжээл 1326 тн, үйлдвэрийн тэжээл 205 тн, гар тэжээл 1250 тн бэлтгэсэн. Сумын аюулгүйн нөөцөд өвс 70 тн, ногоон тэжээл 30 тн, үйлдвэрийн тэжээл 52,5 тн бэлтгэсэн байна. Аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлээс малчидад 1000 боодол өвс, 30 тн хивэг тэжээл, 500 боодол ногоон тэжээлийг хямдралтай үнээр олгосон байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2025/08/18
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долон хоногт объектын гал түймрийн 34 дуудлага бүрт...
-
Үйл явдал2021/07/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2024/05/14
Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шил...
-
Дэлхий нийтээр..2025/03/27
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-15-ны хооронд явагдана
