Үйл явдал
УИХ: Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болно
Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр болох хуралдааны болон хэлэлцүүлгүүдийн тов, дарааллыг танилцуулж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
· “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/ |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
2 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
· Өвөлжилтийн байдлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Дэд хорооны даргыг сонгох тухай/ |
14.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
||||
|
1 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
· Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
Үйл явдал
ЦАГ АГААР
Үйл явдал
Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд аймаг, сумын сонгуулийн хороод 92 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа.
Тодруулбал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад 21, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандатад 71 нэр дэвшигч өрсөлдөнө.
Энэ удаагийн сонгуульд 5 нам оролцох бөгөөд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас 3, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1 нэр дэвшигч бүртгүүлжээ. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 4 бие даан нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчдийн 23.9 хувь буюу 22 нь эмэгтэй аж. Насны хувьд хамгийн өндөр настай нэр дэвшигч 78, залуу нь 20 настай.
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар буюу 2026 оны зургаадугаар сарын 6-аас сонгуулийн сурталчилгаа эхэлж, 19-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болно.
Үйл явдал
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
-
Дэлхий нийтээр..2021/03/18
УИХ: "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батла...
-
Дэлхий нийтээр..2021/07/29
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо
-
Үйл явдал2020/11/09
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Үйл явдал2023/04/26
Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй байна
