Үйл явдал
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана
Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны болон хэлэлцүүлгүүдийн тов, дарааллыг танилцуулж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/ · “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл |
09.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
2 |
Төсвийн байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ · Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Бусад |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
3 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
· Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Дэд хорооны даргыг сонгох тухай/ |
13.30 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
4 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ · Бусад |
14.00 |
“Үндсэн хууль” |
|
5 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
· “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, нэн яаралтай/ |
14.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
6 |
Хууль зүйн байнгын хороо |
· “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2022.12.12-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ · Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
15.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
Үйл явдал
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Ухаалаг камерын системийг дараах найман чиглэлээр ашиглаж байна.
Үүнд
- Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцуулах
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх
- Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулан, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангаж байна.
- Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналтын камер ашиглаж байна.
- Бүтээн байгуулалтын ажлыг, бодит цагаар хянах
- Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашигладаг болсон.
- Болзошгүй гамшиг ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Үйл явдал
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан.
Тус тогтоолтой холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах, өв хүлээн авах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.
Энэ хүрээнд ХУР системд 3 шинэ сервис хөгжүүлэн нэвтрүүлж, Монголын Нотариатчдын танхимд ашиглалтад хүлээлгэн өглөө.
Шинээр нэвтрүүлсэн сервисүүд нь өв залгамжлалтай холбоотой мэдээлэл солилцоог шуурхай болгох, байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Монголын барилгын инженерүүд “Дүүжин замын тээвэр” төслийн явцтай танилцлаа
“Дүүжин замын тээвэр” төслийн барилгын талбайд “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын төлөөлөл өнөөдөр /2026.05.28/ зочилж, бүтээн байгуулалтын ажлын явц, хэрэгжилттэй танилцлаа.

Төслийн G1 буюу Яармаг–Арцат чиглэлийн буудлын барилгын талбайд инженерүүд очиж, дүүжин замын тээврийн техник технологийн шийдэл, угсралтын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч, Стратеги бодлого төлөвлөлтийн хорооны дарга Т.Түмэн-Өлзий “Нийслэл хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн томоохон төсөлтэй танилцаж байгаадаа баяртай байна.
Францын “POMA” компани нь дүүжин замын тээврийн салбарт олон улсын хэмжээнд өндөр туршлага, мэргэшлээрээ танигдсан байгууллага юм. Манай инженерүүд энэхүү төслийн хүрээнд олон улсын сайн туршлагаас суралцаж, мэдлэгээ тэлж байгаад талархаж байна. Цаашид манай холбоо Нэгдсэн төслийн удирдлагын газартай хамтран бусад томоохон төслүүдтэй инженер, техникийн ажилтнуудаа танилцуулах сургалт, семинаруудыг зохион байгуулахаар ярилцлаа” гэв.

“Дүүжин замын тээвэр” төсөл нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх, орчин үеийн нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэхэд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын нэг бөгөөд төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна.
Өнөөдрийн энэхүү уулзалтын хүрээнд талбайд “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын нийт 25 инженер болон “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын мэргэжилтэн, албан хаагчдын төлөөлөл оролцсон уулзалт семинар зохион байгуулсан. Энэ үеэр НТУГ-ын Төсөл дэмжих менежментийн албаны дарга Б.Содбаатар нийслэл хотод хэрэгжиж буй 16 мега төслийн хэрэгжилт, явцын талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл ө
