Тод зураг
ЖДҮ эрхлэгчид нэгдэн “Coop” хамтын дэлгүүрээ нээлээ
Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгч компаниуд нэгдэн “Coop” хамтын дэлгүүр байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Уг арга хэмжээнд ЖДҮ-ийг дэмжин ажилладаг УИХ-ын гишүүн, ЖДҮ-ийг хөгжүүлэх дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ оролцож, үг хэлсэн байна.
Гадаадын орнуудын жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, фермерүүд нэгдэж “Coop story” буюу хамтын нэрийн дэлгүүрийг байгуулж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр хүргэдэг туршлага байдаг ажээ. Энэ жишиг дагуу монголын жижиг дунд үйлдвэрлэгчид нэгдэн өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд сурталчлах, үйлдвэрийн үнээр борлуулах цэг болох дээрх хамтын дэлгүүрээ нээж байгаа юм байна. Санаачлагчид хамтын нэрийн дэлгүүрийг дотооддоо дэлгэрүүлэх, хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр хүргэх, гадаад зах зээлд хамтын бараа бүтээгдэхүүнээ гаргах зэрэг олон зорилго тавьжээ.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Тод зураг
Хаки, Инга нар дэвжээн дээр өрсөлдөв
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Таеквондогийн тэмцээний сүүлийн өдрийн өрсөлдөөн “Степпе Арена”-д үргэлжлэн явагдаж байна. Энэхүү наадмын бэлгэдэл Хаки, Инга нар таеквондогоор тулалдав.
Тод зураг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын шинийн нэгэн. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.
Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Нас ахар болно хэмээжээ.