Дэлхий нийтээр..
Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян Ховд аймагт зохион байгуулагдлаа
Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян өнгөрсөн 7 хоногт баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 15 байгууллагын 55 хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймагт ажиллаж, тулгамдсан 8 асуудлын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, старт ап сургалт, үзэсгэлэнг зохион байгуулсан юм.
Аяны үр дүнд Шинжлэх ухаан, технологийн сан, Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, бүтээгдэхүүн, үйлчилгээг эргэлтэд оруулах зэрэг бодит ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт байгууллаа.
Мөн Шинжлэх ухааны паркийн захиргаа болон “Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ-тай үйлдвэрлэл технологийн паркийн чиглэлээр Махны үйлдвэрийн цогцолбор, яс боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэр зэрэг орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг байгуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг эхлүүлэхээр хамтран ажиллахаар болсон юм. Агро паркийн хүрээнд “Хөдөө аж ахуйн туршилт судалгааны төв байгуулж, орон нутгийн малчдын нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, тэжээлийн ургамал, хүнсний ногоо жимс жимсгэнийн үр үрсэлгээний лаборатори байгуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Аянд оролцсон хувийн хэвшлийн байгууллагууд болох Шимт боловсрол STEAM education, Аргун компаниуд бүтээлч, тунгаан бодох ур чадвар, шинжлэх ухаанч сэтгээг хөгжүүлэх сургалтын арга зүйг Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарт "Боловсрол 4.0, STEAM боловсрол" сургалтаараа дамжуулан хүргэснээс гадна Ховд аймгийн Прогресс дунд сургуульд байгалийн ухааны 6 хичээлийн 9,5 сая төгрөгийн өртөг бүхий 60 тараах материалыг бэлэглэсэн юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2022/01/18
ТББХ: МҮОНРТ-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
-
Үйл явдал2022/08/16
Томоохон гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна
-
Дэлхий нийтээр..2022/03/10
“Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг байгуу...
-
Дэлхий нийтээр..2022/11/22
Дамжин өнгөрөгч гэж хэн бэ?
