Өнөөдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2023 оны хоёрдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 8-10 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 10-12 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2023 оны 02 дугаар сарын 17-ноос 02 дугаар сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар цас, 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, талын нутгаар, 18-20-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Өнөөдөр
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна.
Иймд:
- Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх.
- Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах.
- Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх.
- Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр
Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал нэгдүгээр сарын 26-нд буюу өнөөдөр эхлэнэ. Хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-нд таарах бөгөөд залгуулаад улирлын амралт нь долоо хоног үргэлжлэх юм.
Харин гуравдугаар улирлын хичээл нь дөрөвдүгээр сарын 13-нд эхлэх хуваарьтай байна.
Ташрамд дурдахад энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 сурагчид долоо хоногт гурван өдөр үндэсний үйлдвэрүүдийн сүүг үдийн цайндаа уухаар болсон.

Өнөөдөр
Мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна
Нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
Тод мэдээ2024/06/06
Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ
-
Тод мэдээ2021/12/06
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж "Тайван инээмсэглэл" шүдний кабинет н...
-
Тод мэдээ2025/08/18
Карго хүргэлтийн ажилчид гар утас хулгайлжээ
-
Тод мэдээ2023/05/09
С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг нэг сар...
