Дэлхий нийтээр..
Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж эхэллээ
Зээлийн Батлан Даалтын Сан нь Монгол Улсын Засгийн газраас баталсан "Төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлого"-ын хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж эхэллээ. Хорин нэгэн аймаг болон УБ хотын Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд банк санхүүгийн байгууллагаас орон сууцны ипотекийн 6 хувийн хүүтэй зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэнд урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана.
Иргэд урьдчилгаа төлбөрийн батлан даалттай зээлд хамрагдахын тулд Монгол банкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын зээлдэгчид тавигдах шаардлагыг хангасан мөн урьдчилгаа төлбөрийн дутагдалтай болон урьдчилгаа төлбөрт барьцаалах хөрөнгөгүй байх шаардлагатай. Урьдчилгаа төлбөрийн батлан даалттай зээлд хамрагдах иргэд нь Зээлийн Батлан Даалтай Сантай хамтран ажиллах гэрээ байгуулсан арилжааны банкнуудын орон нутагт байрлах салбарт хандан зээлээ судлуулах бүрэн боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Зээлийн Батлан Даалтын Сангийн 7700-2035 дугаарын утсаар лавлах боломжтой.
Эх сурвалж: Зээлийн батлан даалтын сан
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
